Альгирмаагийн Энэрэл
03 сарын 28, 2022
Германы кино салбарт ажиллаж, уран бүтээлээ амжилттай туурвиж яваа жүжигчин Г.Ариунболор буюу Ариана нь “Хохирогч” олон ангит киноны гол дүрийг бүтээсэн билээ.
Тэрбээр нийгмийн сүлжээнд өөрийнх нь зурагны доор “хөөрхөн, үзэсгэлэнтэй” гэсэн сэтгэгдлүүд хөвөрдөгт эмзэглэдэг талаараа хуваалцжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн нийгмийн сүлжээнд “Үнэндээ би кино дээрх шигээ үзэсгэлэнтэй нэгэн биш. Арьс минь эмзэг тул байнга батга гардаг. Үс минь ч хэдийн бууралтаж эхэлсэн. Гэхдээ байнга будахгүй гэж боддог. Би нүүр зүсээ өөрчилсөн гоо сайхны хагалгаа хийлгэхгүй, байгалийнхаа жамаар л хөгширнө гэж боддог. Инстаграмын фильтерүүд шиг болох гэж бүү хичээ. Өөрсдийгөө битгий голоосой, байгаагаа хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ үүнийг хэлж байгаа юм.
Ялангуяа өсвөр насныханд энэ үгийг хэлмээр байна. Үүний оронд аялж, сурахад цаг зав гаргаарай. Хүний гоо сайхан гэдэг зүйл дотроосоо гэрэлтдэг зүйл гэдэгт би зуун хувь итгэдэг.”хэмээн ярьжээ.
Сонирхуулахад жүжигчин Г. Ариунболор нь 25 орчим том, жижиг дүрүүд дээр ажилласан туршлагатай уран бүтээлч юм. 2019 онд Германы Netflix-ийн “Transatlantic 473” кинонд жижиг дүр бүтээсэн.
Мөн онд “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ Калифорнийн Палм Спрингсийн Кюн Палм кино наадмаас (Queen Palm Filmfest - Palm Springs, California) Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Энэхүү кино маань олон улсын кино наадмуудад багагүй амжилт гаргаж Рэмигийн 53 дахь удаагийн кино наадмын Шилдэг киногоор шалгарч байсан билээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.114.172] ・ 2022.03.28 Хариулах
Монголчууд бол гангар шаазан шиг байхыг л рекламдана. Өөр өнцөг байлаа. Баярлалаа
Зочин [119.40.103.3] ・ 2022.03.28 Хариулах
yum uzej nud tailsan hunii l ug bna. manai mongol huuhnuud bugd ijil homsogtei, hamartai haragdah geed bga shuu, sorry. yamar neg zasvar hiilgesen hunii tsaanaas hen negen oor hun haragdaad sonin baidag shigee
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай