Apple компани iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүдээ нэг удаагийн төлбөрөөр худалдах биш, сар бүрийн хураамжтай хэрэглүүлдэг болгохоор судалж байгаа тухай Блүүмбэрг суваг өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр хэрэглэгчид Apple брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахад нэг дор өндөр үнэ зарцуулахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл лизингтэй төстэй үйлчилгээнд шилжихээр судалж буй.

Мөн Apple ID, App Store-той  техник хангамжийг захиалах боломжийг олгохоор төлөвлөж байна. Энэ нь тус компанийн хувьд стратегийн томоохон өөрчлөлт болох юм.