Apple компани iPhone, iPad, AppleTV, AppleWatch зэрэгт зориулсан 2021 оны шилдэг 15 аппликейшн, тоглоомыг нэрлэсэн байна.


Оны шилдэг iPhone апп-аар хүүхдүүдийн ертөнц бүтээдэг Toca Life World шалгарсан бол шилдэг тоглоомоор League of Legends нэрлэгджээ.

Аппликейшнүүдийн бүтээлч дизайн, чанар, инновацын технологи мөн соёлын эсрэг нөлөө, хандлага үзүүлж байгаагаар нь дүгнэсэн аж.

Ipad-д зориулсан шилдэг апп-аар цар тахлын үед хэрэглэгчдийн тоо хоёр дахин өссөн, видео янзалдаг LumaFusion, харин Marvel Future Revolution тоглоом шилдэг тоглоомоор нэрлэгджээ.

Спортын тэмцээнийг дамжуулдаг DAZN апп AppleTV-д зориулсан шилдэгээр тодорсон бол хөгжилтэй цаг агаарын Carrot Weather апп Apple Watch-д зориулсан шилдэг апп болжээ.