Фэйсбүүкийн бүтэлгүйтэл бусад платформын хэрэглэгчдийг 70 саяар өсгөжээ

Учир битүүлэг шалтгааны улмаас сүлжээний доголдолд орсон Фэйсбүүк компани дор хаяж 6 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа билээ. 

Тэгвэл энэхүү 6 цагийн хугацаанд зарим платформын хэрэглэгчдийн тоо эрс өсчээ. Тухайлбал Снэпчатын хэрэглэгчид өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн байна.

Телеграмм платформд гэхэд шинээр 70 сая хэрэглэгч бүртгэл үүсгэсэн талаар Блүүмберг агентлаг мэдээлжээ. Телеграмм сар бүр идэвхитэй ашигладаг 500 сая хэрэглэгчтэй ч дээрх 6 цагийн дотор 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Сонирхуулахад, 10 мянга гаруй өсвөр үеийнхний дунд тэдний ашиглах дуртай платформыг нэрлүүлжээ. Энэхүү судалгаанаас үзэхэд, 

-35 хувь нь Снэпчат, 

-30 хувь нь ТикТок, 

-22 хувь нь Инстаграм гэж хариулжээ. 


Эх сурвалж: Forbes

Холбоотой сэдвүүд

сошиал медиа фэйсбүүк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.