ЦУОШГ-аас өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.Усархаг бороо, үерийн дараа бохирдсон ус, хөрснөөс үүдэлтэй халдвар, шавьж амьтнаас үүсэлтэй ххалдвар ихсэх эрсдэлтэй тул дараах зөвлөмжийг дагана уу. 


Бусад анхаарах зүйл: 

#Цаг агаарын мэдээг тогтмол авч байх, 

#Хүүхдийг гол усны ойр тоглуулахгүй байх, 

#Аялал, зугаалгаар явах бол бэлтгэлээ сайн хангах, хүүхдээ хараа хяналтаас гаргахгүй байх, 

#Үерийн эрсдэлтэй орчинд амьдардаг бол бэлэн байдлаа сайн хангах:

#Чухал бичиг баримт,эд зүйлийг яаралтай үед авч гарахад бэлэн байлгах,

#Шингэн сэлбэх давс, зарим чухал эм, лаа чүдэнз, гар чийдэн зэргийг бэлдэх,  

#Цахилгааны утас, холболтын аюулгүй байдлыг хангах,