МАХН-ын Их хурал өчигдөр Төрийн ордонд болж Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлж УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийнхээ дэмжлэгээр уг албанд 100 хувийн саналаар томилогдсон билээ.

Тэгвэл суудлаа алдсан Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгч нар хэдхэн минутын өмнө MАХН-ын Түмт, Мянгат, Зуут, Аравтын улсын анхдугаар зөвлөлгөөнийг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг нээж Н.Энхбаяр үг хэлэхдээ "МАНАН-гийн гар хөл болсон оффшгорчдын төрөөс зайлуулах цаг нь болсон. Бид ард түмнийхээ төлөө зүтгэнэ. Үүний төлөө бүх иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоно. Олон хүүхэдтэй айл өрхийг орон сууцаар хангана" гэсэн юм. 

Яг одоо тус намын дэд дарга С.Ганбаатар үг хэлж байна.