Аваргуудын лигийн Ливерпуул, Тотенхам багуудын тоглолтын эхний хагасын дундууд нэгэн шаргал үстэй, хар усны хувцасны бүсгүй Wanda Metropolitan цэнгэлдэхийн дундуур гүйжээ. Үүнээс болж уг тоглолт түр зогссон байна.

Kinsey Volansky гэгч 22 настай бүсгүй өөрийн найз залуу болох youtube-ийн чадагч видео хийдэг Vitaly Zdorovetskiy-ийн хаягийг усны хувцас дээрээ бичсэн байжээ.

Түүний шүүгчтэй хөтлөлцөн талбайгаас хөөгдөж буй зургийг найз залуу нь твиттер хуудаснаа тавиад "Чамтай гэрлэхийг тэсэн ядаж хүлээж байна" хэмээн бичсэн аж. 

2011 онд Vitaly Zdorovetskiy насанд хүрэгчдийн кинонд тоглодог байсан бөгөөд 2014 оны ДАШТ-ий финалын тоглолтын үеэр цээж нүцгэн гүйж баривчлагдаж байсан удаатай.