Нүцгэн эрх чөлөөг дээдлэгч буюу нудист үзлийг эрхэмлэгчдийн зургийг инстаграмм зохисгүй контент гэж үзэж устгасан байна.

Австралийн 200 гаруй мянган нудистууд үүнийг доромжлол хэмээн үзэж байгаа бөгөөд нүцгэн, байгалийн төрхөөрөө байх нь гэмт хэрэг биш, бид ёс бус үйлдэл хийгээгүй хэмээн бичжээ. 

Австралид энэ үзлийг дэмжигчид нүцгэн иогийн төв хүртэл байгуулсан удаатай. Тус төвийг санаачлагч Алияа Мүүд "Энэ нь нүцгэн биеийг сурталчилж буй хэрэг биш юм. Өөрт оноогдсон биеийнхээ бодит үнэнийг хүлээн зөвшөөрч хайрлах урлаг" хэмээн хариулжээ.