Месси гараа гэмтээж, ойрын тоглолтуудад оролцох боломжгүй боллоо

Б.Баясгалан
10 сарын 21, 2018

Хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Севильи” багтай тоглох үеэрээ гараа хугалсан тухай Барселона баг албан ёсны “Твитер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

Тоглолтын эхний хагаст тэрбээр гарандаа бэртэл авсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Эмчийн хэлснээр Мессигийн баруун гарны шууны яс нь хугарсан байна.


Ингэснээр хөлбөмбөгчин залуу Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Реала” болон “Райо Вальекано” багуудтай хийх тоглолтод оролцохгүй юм байна. Түүнчлэн Аваргуудын лигийн ойрын хоёр тоглолтод оролцож чадахгүй болоод байгаа аж.

Эх суурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.