Аль нэг хүйсийг дорд үзсэн үг хэллэг, зан үйлийг эсэргүүц

Х.Оргил
11 сарын 22, 2021

Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх ойлголт танд хол хөндий санагддаг уу, тэдгээр зорилт нь та бидний амьдралын хэвшилтэй хэрхэн холбогддог болохыг мэдэх үү?

Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш бус байдлыг халж, байгаль орчноо хамгаалж, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлсэн дэлхий нийтийн зорилго юм.

Тэгвэл тус 17 зорилтыг биелүүлэхэд иргэн ТАНЫ ОРОЛЦОО юу байх вэ?

1. ЯДУУРЛЫГ УСТГАХ

Таны оролцоо: Өөрийн хэрэглэхгүй байгаа зүйлсээ бусдад хандивла. Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ядуу байна. 

2. ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ 

Таны оролцоо: Хоол хүнс хаяхаас зайлсхий. Дэлхийд хоол хүнсний 1/3-ээс их нь хаягдаж байна. 

3.ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

Таны оролцоо: Тамхи татахаа зогсоож, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлан эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн байнга хий. Эмчийн зааваргүйгээр антибиотик бүү хэрэглэ. 

4.ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

Таны оролцоо: Хүүхэд бүр хаана аж төрж байгаагаасаа үл хамааран чанартай боловсрол эзэмшихэд нь тусал.

5. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

Таны оролцоо: Аль нэг хүйсийг дорд үзсэн үг хэллэг, зан үйлийг эсэргүүц.

6. БАТАЛГААТ УНДНЫ УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ

Таны оролцоо: Усаа хэмнэ. Монгол Улсын нийт хүн амын 64 хувь нь л сайжруулсан усны эх үүсвэртэй байна. 

7.СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭХ

Таны оролцоо: Эрчим хүчийг хэмнэсэн цахилгаан хэрэгсэл, чийдэн гэрлийг ашигла. Мөн хэрэглээгүй үедээ цахилгаан хэрэгслээ унтрааж бай. 

8. ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ

Таны оролцоо: Ажилчдадаа тэгш боломжийг олгодог, байгаль орчинд ээлтэй компаниудаар үйлчлүүл.

9. ИННОВАЦ БОЛОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Таны оролцоо: Хуучин эд материалыг дахин ашиглах шинэлэг арга замыг бодож ол.

10. ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ

Таны оролцоо: Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо өргө. 

11. ЭЭЛТЭЙ ХОТ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ

Таны оролцоо: Хотынхоо агаарыг цэвэр байлгахын тулд дугуй унах, явган явах, нийтийн тээврээр зорчихыг эрхэмлэ. 

12. ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ

Таны оролцоо: Цаас, хуванцар, шил, хөнгөн цагаан материалыг дахин боловсруул.

13. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХ

Таны оролцоо: Түүхий нүүрсний хэрэглээг багасга, мөн хог бүү шатаа. 2010 оноос хойш Монгол Улсад нүүрстөрөгчийн ялгаруулалт гурав дахин ихэссэн байна. 

14. ДАЛАЙ ТЭНГИСИЙН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ

Таны оролцоо: Ундны усны үнэт эх үүсвэр болох гол мөрөн, нуруудаа цэвэр байлгаж, хамгаал.

15. ХУУРАЙ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ

Таны оролцоо: Нэн ховордсон ан амьтдыг болон тэдний амьдрах орчныг хамгаал. 

16.ЭНХ ТАЙВАН ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООХ

Таны оролцоо: Үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргагчдыг сонгохдоо өөрийн сонгох эрхээ бүрэн хэрэгжүүл. 

17. ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ

Таны оролцоо: "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ын тухай мэдлэгээ бусдад түгээгээрэй. 


Эх сурвалж: Монгол Улс дахь НҮБ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.