Та өрхийн төсвөө хэрхэн зөв удирдахыг мэддэг үү. Тэгвэл Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг санал болгож байна. Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаажээ. Тухайлбал төсөв хэсэгт орлогоо, хүнсний болон байрны зардал, ахуйн хэрэглээний зардал, утасны төлбөр зэргийг бөглөх юм.

Ингэснээр орлогоо зарлагаа хянах боломж бүрдэж, хаанаа хэмнэлт хийхийг олж харах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтойгоо давуу талтай.

Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем бүхий аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжөөр үнэгүй татан авах боломжтой. Та доорх Apple store болон Google play store-н лого дээр дарж татаж авч болно.