МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

Х.Оргил
03 сарын 01, 2019

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр UFC  группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин сонгогдлоо.

Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ.

3 цаг 04 минут

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нь 25 настайдаа үүсгэн байгуулсан UFC компаниараа танигдсан. Тэрбээр хүнс, хөдөө аж ахуй, барилга, үл хөдлөхийн салбаруудад бизнес эрхэлж ирсэн. 

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирлаас ажилласан бөгөөд ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт, улстөрчдөөс хамааралтай сангуудын зарцуулалт танхим дуугүй сууж таарахгүй хэмээн шүүмжилж ирсэн нэгэн.

Тэрбээр танхимын ерөнхийлөгчөөр сонгогдвол "Бизнес мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улстөрд чанагдсан гэх мэт танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байна.Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө" хэмээн ярьсан юм.

Холбоотой сэдвүүд

мүхаүт о.амартүвшин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.