Өнөөдөр би та бүхэнтэйгээ жендэр гэдэг ойлголтын талаар, харилцан ярилцаж, ойлголтоо хуваалцъя. 

Жендэр гэдэг нь хүмүүсийг хүйсээр ялгаварлахгүй байх, хүн бүхэн тэгш эрхтэй байх явдал. 

Монголд эрэгтэй хүүхэд, эрэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ойлголтыг дэлгэрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах  ёстой юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр хүн өөрийн сэтгэл зүрхээр мэдэрсэн, хамгийн сайн таньж мэддэг зүйлийнхээ талаар их ярьдаг юм байна. Миний хувьд хоёр хүүхдийнхээ асуултад хариулж байхдаа боддог. 

Би арваад жилийн өмнө том хүүгээ за эрэгтэй хүүхэд байж, миний хүү эр хүн шүү, гэрийнхээ эзэн болсон шүү, дүүдээ аав нь, ээждээ өмөг түшиг нь шүү, эмэгтэй хүүхэд л уйлдаг юм шүү, хүчтэй байгаарай, чамд хүүхэд нас байхгүй шүү. Тиймээс уйлж болохгүй шүү гэж хүмүүжүүлдэг байж. 

Том хүү маань 7 билүү 8 настай байхдаа төгөлдөр хуурын дугуйланд явъя гэхэд нь эмэгтэй хүүхэд шиг хөгжмийн дугуйлангаар яах юм бэ. Эрэгтэй хүүхэд байж спортоор хичээллэ гээд сагсан бөмбөгийн дугуйланд явуулж байсан. Тухайн үед би залуу ч  байж, жендэрийн талаар хэвшмэл ойлголттой ч байж. 

Тэр үеийнхээ алдааг бага хүү дээрээ давтахгүй гээд одоо Хангалыгаа ямар л дугуйланд явна гэхэд нь явуулдаг болсон.

Эрэгтэй хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэдэг хэвшмэл ойлголт байсаар байна.

Тэр тэдний буруу биш. Модун хааны үеэс эрчүүд нялцгай, уйланхай байж болохгүй, эх орноо хамгаалдаг учраас хүчтэй байх ёстой гэдэг байж. Энэ нь нүүдэлчин соёл иргэншилтэй байсан учраас зөвшөөрөгдөж байсан. Гэтэл одоо дэлхий нийт бүхэлдээ хөгжөөд хүн төрөлхтөн суурин хэв шинж рүү шилжчихсэн учраас энэ хэвшмэл ойлголт тохирохгүй байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй гэж хүмүүсийг хайрцаглаж болохгүй. Хүний сэтгэлээс юу гарна, тэр бүхнийг илэрхийлж байх ёстой.

Бичлэг үзэх: 


Хүчирхийлэл гэж юу вэ? 

Хүчирхийлэл юунаас болж үүсдэг юм бол? Хүчирхийлэгч этгээдийн оюун тархинд нь ямар шалтгаанаар хүчирхийллийн  айдас хуримтлагдсан байдаг талаар олон судлаачид судалсан байдаг юм байна лээ. 

Судалгаагаар ямар үр дүнд хүрсэн гэхээр хүчирхийлэгчид, дарангуйллыг үүсгэгчид сэтгэл оюундаа тархи мэдрэлийнхээ системд юуг их агуулсан байдаг гэвэл багаасаа өөрсдийн сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжүүдийг нууж хааж байснаас үүдэлтэй байдаг байна. 

Айж байсан зүйлээ айж байна гэж хэлж чадахгүй ч гэдэг юм уу эсвэл маш их гомдсон гэдгээ хэлж чадахгүйгээс дотроо хуримтлуулж ирсэн байдаг.

Тухайн эрэгтэй өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн аав болоод за би өрхийн тэргүүн уруу дорой явж болохгүй шүү гээд үргэлж зоригтой байх гээд сэтгэл санаагаар унасан мэдрэмжүүдээ эхнэр,  хүүхдүүдтэйгээ хуваалцаж чадахгүйгээсээ болж дотроо бугшиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадаагүйгээс болж тархинд нь маш олон дурсамжууд нь хадгалагдаад нэг л өдөр зад татан гарч ирэхдээ өөрөө юунаас болоод байгаагаа мэдэхгүй согтууруулах ундаа хэрэглээд л, согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа эрүүл байх үеийн ухамсар нь байхгүй болдог.  

Чи өчигдөр согтуудаа тэгсэн шүү дээ гэхэд эхэн үедээ өөрийгөө гайхдаг. Би тэгсэн гэж үү. Эхнэр нь ч гайхдаг, өөрөө ч гайхдаг, ээж нь ч гайхдаг.

Магадгүй 10 дахь удаагаа тэр араншныг гаргасныхаа дараа угаасаа би согтуудаа тэгдэг юм яадаг юм гээд. Сүүлдээ 30 дахь, 40 дэхээсээ гар хүрээд.

Энэ юунаас болоод байна гэвэл уг хүн муудаа биш. Багаасаа тэр хүнийг сэтгэл хөдлөлийг нь чөлөөтэй илэрхийлж чадаагүй, нээлттэй оюун бодлыг нь ярилцаж чадаагүйгээс болоод хуримтлагдсан тэр олон стрессүүд нь нэг л өдөр сархад гэдэг ундааны араас гарч ирээд нэг л мэдэхэд хүчирхийлэгч болсон байдаг. Хайртай хүнээ дарангуйлсан аймшигтай этгээд болж хувирсан байдаг. Тийм болохоор алдарт Достоевскийн зохиолоор бичсэн  Гэм зэм жүжигт  нэг хүний алдааг эргэн тойрны бүх хүн хариуцах ёстой гэж гол философи байгаа. Тэр нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй. Тэр хүнийг ийм болгох хүртэл нь,  40-50 нас хүртэл нь хамтдаа амьдарч, ажиллаж, өсгөж хүмүүжүүлсэн бүх хүн буруутай гэж би хэлэх гээд байгаа юм.

Тийм болохоор бүгдээрээ эр, эм гэлтгүй бүх хүүхдийг багаас нь маш зөв хүмүүжүүлж, зөв үлгэр дуурайл үзүүлцгээе.

Охин хүүхдийг хайр дүүрэн өсгөхөөс гадна мөн амьдралын хатууд сургаж, хатуужилтай, хүмүүжилтэй, тэвчээртэй болгох ёстой. Эрэгтэй хүүхдийг ч мөн амьдралын хатуу хөтүүд сургахаас гадна хайр ямар гоё зөөлөн байдаг юм бэ гэдгийг ойлгуулах нь зүйтэй. 

Мөн өөрийнхөө бүх мэдрэмжийг ил гаргаж байх ёстой гэдгийг сургацгаая. Тэр цагт хайр дүүрэн охин, хатуужил дүүрэн охин, хайр дүүрэн хүү, хатуужил дүүрэн хүү нэгдэж гэр бүл болоход үр хүүхдээ яг л тэр зүйлээр өсгөөд бид нар нэг л мэдэхэд 20-30 жилийн дараа тогтсон хэвшмэл ойлголт маань арилж хүн бүхэн тэгш эрхтэй, хүн бүхэн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг ойлголтод 100 хувь хүрэх болов уу гэж бодож байна. 

Ирээдүйн сайн сайхны тухай хүн бүхний тэгш эрхийг хангахын тулд өнөөдрөөс эхлэн би ч мөн үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ анхаарч, тодорхой хэмжээнд үлгэр дуурайл болохыг хичээж байгаа. 

Хамтдаа бүгдээрээ хичээцгээе. Өнөөдөр миний эрх чөлөө таны эргэн тойрны хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг шүү гэдгийг хүн бүхэн ойлгоцгооё гэж уриалъя.