Монгол Улсын “Соёлын элч” Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17, 18-ны өдрийн 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна. 

Энэхүү тоглолт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын Буриадын төв холбоотой хамтран Буриад ардын дуунуудаас хүргэж байгаагаараа онцлогтой юм. 

Тоглолтын 1 дүгээр хэсэг-Хуурын нууцад... 

Ширэн цартай морин хуурд зориулсан шилмэл бүтээлүүд

Тоглолтын 2 дугаарр хэсэг- Мэндэ амар, Буряадни! 

Түүнчлэн Буриад ардын дуунууд болох Байгальhаа ерэhэн басган, Ёохор хатарыш, Жараахайн гол гэх мэт уран бүтээлүүд эгшиглэх болно.

Тоглолтод: Монгол улсын “Соёлын элч” Морин хуурын чуулга  

Удирдаач: Д.Түвшинсайхан /МУУГЗ/ 

Дуучин: Б.Мөнхбаатар /МУГЖ/, М.Амарсанаа/СТА, Нюанс хамтлаг/, Б.Номин-эрдэнэ, Б.Шинэбаяр, Б.Ариунбат нар ая дуугаа өргөн барих болно.


♪♪ Тасалбарыг – Тicket.mn болон Улсын Филармонийн билетийн кассаас худалдан авах боломжтой.

♪♪ Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9907-9291 утсаас тодруулаарай.