Монголын iPhone болон Андройд утас хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг 30 апп

Б.Болормаа
02 сарын 26, 2021

Ухаалаг утас өдгөө бидний амьдралд зөвхөн холбоо харилцааны үүргээс гадна маш олон төрлийн хэрэгцээг хангах хэмжээнд хөгжсөн. Сүүлийн үед бид хэтэвч, банкны карт ч ашиглахаа больж утсаараа төлбөр тооцоогоо хийж байна. Мөн дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээг утсаараа авч, гадаад хэл сурах, дасгал хөдөлгөөн хийх, тоглох, хурал хийх, ажлаа ч хийх боломжийг гар утас бидэнд олгож байна.

Эдгээр үйлчилгээг авахын тулд зөвхөн гар утсандаа хэрэгтэй аппликейшнуудаа татахад л хангалттай. Өөрөөр хэлбэл, энэ бүх хэрэгцээ, шаардлагыг хангасан олон төрлийн аппликейшнүүд өдрөөс өдөрт бүтээгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад ямар аппликейшнүүд хамгийн их татагдсан буюу өндөр хэрэглээтэй байгааг "App store" болон "Play store" тус бүрээр танилцуулъя.


Iphone хэрэглэгчид буюу "App store"-оос хамгийн олон удаа татагдсан 30 аппликейшн:

Iphone хэрэглэгчдийн хамгийн өндөр хандалттай аппликейшнуудыг Ард санхүүгийн нэгдлийн "Аrd" апп тэргүүлж байна. 

Дараа "Pi Network" койн апп, гуравдугаарт "Messenger" зэрэг орж байна. Мөн зөвхөн Iphone утсанаас ашиглагдах боломжтой "Clubhouse: Drop-in audio chat" апп нь сүүлийн үед хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй буй.  

Мөн цар тахлын үед хүмүүс ихэвчлэн онлайнаар ажлаа явуулж буй учир "Google Meet", "Zoom" зэрэг олноороо дүрсээ харж ярилцдаг апп-уудын хэрэглээ өсчээ.



"Play store"-оос хамгийн олон удаа татагдсан 30 аппликейшн:

Андройд утас хэрэглэгчдийн дунд "Pi Network" аппликейшн хамгийн өндөр хандалттай байна. Харин удаах байруудад "Ard", "Zepeto", "Google meet", "Zoom" "E-Mongolia", "Khan Bank" зэрэг аппууд оржээ. 

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.