Монголд угсарсан ачааны вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлэжээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй.  Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар таван ачааны вагон болон хоёр тавцант вагон угсарч тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Сарын өмнө монгол инженерүүдийн угсарсан эдгээр вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж.  

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, цагт 120 км хурд авах хүчин чадалтай бөгөөд нэг нь 120 сая төгрөгийн өртөгөөр бүтжээ. Импортоор орж ирдэг ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглагдана гэж инженер техникийн ажилчид онцолжээ.


Холбоотой сэдвүүд

төмөр зам монголд үйлдвэрлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.