Х.Оргил
12 сарын 17, 2019
Монголын анхны авто машины үйлдвэр "Барс моторс" Хятадын Ханжоу хотод нээлтээ хийжээ.
БНХАУ дахь тус компанийн угсрах үйлдвэрийн шугамын нээлтэд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир оролцсон байна. "Барс моторс" компани Монгол дахь үйлдвэрийн нээлтээ ирэх жилээс хийх юм. Тэд монголчуудад зориулагдсан анхны цахилгаан машиныг үйлдвэрлэхээр зэхэж буй. Эхний машинууд худалдаанд гарсан ч хэмжилт, судалгааны түвшинд яваа аж.
Энэхүү төсөл дээр Монголын хамгийн анхны автомашин угсрах үйлдвэрийн төслийг удирдсан "Барс Моторс" компаний захирал Д.Дэмбэрэл, "Агт ауто" компаний ТУЗ-ын дарга Э.Тамир, гүйцэтгэх захирал Б.Одончимэг, УЗ-ын гишүүн Б.Даваасүрэн нар 8 сарын турш ажилласан байна.
Тус машины нэр нь "Мозо" буюу Монгол зон олон гэсэн үгний товчлол аж. Эхний ээлжинд дунд оврын жип машиныг худалдаанд гаргахаар төлөвлөөд буй.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [49.0.218.201] ・ 2020.02.21 Хариулах
Баяр хүргэё 25 сая орчимд зарвал монголд агаарын бохирдол.хуучин машины сэг 2 үгүй болох талтай юм даа
Зочин [202.21.117.10] ・ 2020.01.14 Хариулах
Уг автомашин аа Монголд авчран хөдөө гадаа явуулж, өвлийн хүйтэнд хэр тэсвэртэй байгаа талаар тестлэж шалгаж үзээд солих зүйл гарвал түүнийг нь шинэчлэж солих хэрэгтэй
Санал болгох
1 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ
2 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
3 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
4 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
5 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility