Дэлхийд хөгжиж байгаа орнууд буюу бидний ярьдаг баруун Европын орнуудад нийт иргэдийнх нь 98-аас дээш хувь нь хуримтлалтай гэсэн судалгаа байдаг. 

Монголчуудын 27 хувь нь ямар нэг хэмжээгээр хадгаламжтай ажээ. 2019 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор нийт 3.2 сая хадгаламжийн данс байна. 

Нийт хадгаламжийн хэмжээ 16.0 их наяд төгрөг байгаагаас 85.4 хувь буюу 13.7 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна. Монголчуудын хуримтлалын дийлэнх нь хугацаатай хадгаламж эзэлдэг. Тэр дундаа жилийн хугацаатай хадгаламжийг түлхүү сонгодог талаар Монголбанк мэдээлжээ.

Жилийн хугацаатай хадгаламж дунджаар 10.4 хувийн хүүтэй бол хугацаагүй хадгаламж нь 4.9 орчим хувийн хүүтэй. 2019 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор нийт 3.2 сая хадгаламжийн данс байна.

Өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. 

Үүнээс 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байгаа юм. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгааг Монголбанк зарласан юм.