Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан өнөөдөр УИХ дээр ийнхүү мэдэгджээ.

Манай улс одоо саарал жагсаалтад багтсан. Олон улсын байгууллага ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хар жагсаалт руу орохгүйн төлөө бид их ажил хийж байна. ФАТФ Монгол Улсыг гурван үндсэн зүйл, шалтгаанаар буруутгаж байна. 

Нэгд, Хойд Солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байгаа мөнгө БНАСАУ-д тодорхой төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болж очиж байна. Үүнийгээ тайлбарлаж өг гэж байна.

Хоёрт, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн. Энэ бол тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1,5 дахин их хэмжээтэй тоо. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна үүнийгээ зас гэсэн сануулга өгч байгаа.

Гуравт, Монголд 540 гаруй ББСБ, хоршоо байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг, чаддаг газар байхгүй байна. Гэсэн ийм гурван шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байна.
Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр эдгээр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулж, 2019 оны есдүгээр сар хүртэл тайлангаа олон улсын байгууллагад хүргүүлэх ёстой.