Монгол хүн сансарт нисэж, Монгол Улс олон улсын интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч байв. 

Ийнхүү Монгол хүн анх удаа сансарт нисэж дэлхийн түүхэнд мөнхлөгдсөн өдөр юм.

Эх сурвалж: MCAA