Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2020 оныг дуустал шинээр олгохыг зогсоож буй талаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдлийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/73 тоот тушаалаар Япон Улстай байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд Ур чадвартай ажилтан  болон ур чадварын дадлагажигч илгээх тогтолцооны хэрэгжилтийг тус бүрт нь зохистой хангах, тусгай зөвшөөрлийн хүрээнд ур чадварын дадлагажигч илгээж буй байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлт, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, мөн дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаа шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд шинээр олгохыг зогсоох шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж байна. 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ