АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, тус улсын 10 хотоор аялахаар болсон байна.

Тэрбээр 11 дүгээр сарын 13-нд төрсөн нутаг Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал 12 дугаар сарын 17-нд Даллас хотод дуусах юм байна. М.Обама уг аялалынхаа хүрээнд Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес зэрэг хотоор зочлох ажээ. Энэ тухай “Crown” хэвлэлийн компани лхагва гарагт мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама нар тус тусын намтар номоо бичих тухай олон сая долларын гэрээг “Crown” компанитай байгуулсан ажээ. Б.Обама намтар номын танилцуулгаа хэзээ хийх нь тодорхойгүй байгаа хэдий ч 2019 онд байх болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг