Б.Янжмаа
09 сарын 04, 2020
Залуу дизайнер О.Булгантай ярилцлаа. Тэрбээр өөрөө загварыг нь зохиосон “Norah Mongolia”-гийн пиджак өмсчээ. Энэ залуу бүсгүй гоёл чимэг зүүлтний ч загвар гаргадаг, уран зураг зурах хоббитой авьяаслаг нэгэн.
-Дизайнер хүний нүдээр загварлаг гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Өмсч байгаа хувцас, хийж байгаа сонголтоороо өөрийгөө илэрхийлж чаддаг хүнийг загварлаг гэж ойлгоод байгаа юм. Түүнээс биш брэнддээ ч гол нь биш.
-Ерээд оноос өмнө бусадтай адилхан хувцаслах чухал байсан шиг санагддаг. Харин өнөөгийн залуусын хувцаслалтыг юу тодорхойлох вэ?
-Залуус илүү чөлөөтэй сэтгэдэг болсон. Өмнөх үеийг бодвол олдоц ихтэй. Олон олон брэндийг дэлхий даяар хаа сайгүй хийж, бүтээж байгаа. Интернэтээс дэлхийн хаанаас ч дуртай зүйлээ захиалж болно. Өөрийгөө нээж, таниулах нь нээлттэй, боломжтой болсон.
-Монгол загвар дэлхийд юугаараа содон шинэлэг байж чадах вэ?
-Үндэстний онцлог гээд хээ угалз ч юм уу, монгол дээлний деталийг дэлхийн загварын шоу, олон улсын тэмцээнд оролцохдоо оруулах гээд дайраад байдаг. Монгол хүний оюуны бүтээл илүү чухал. Монгол дизайнерууд өөрсдийн оюуны бүтээлийг дэлхийд гаргах нь илүү чухал болоод байгаа юм. Монгол хүн бүтээсэн гэдэг л чухал. Түүнээс биш заавал монгол дээл, зах, деталитай байх шаардлагагүй.
-О.Булган гэдэг дизайнерийн хувьд юугаараа өвөрмөц байж чадах вэ?
-Яг үнэнийг хэлэхэд надад өвөрмөц, бусдаас өөр байх гэсэн бодол төрдөггүй. Хүнд хэрэгтэй зүйл хийхсэн гэж хүсдэг. Түүнээс биш амьдралаас тасархай, би ийм дизайнер гэж харуулахыг хичээсэн хувцас хийхийг хүсдэггүй. Амьдралд ойрхон, хүний хэрэгцээнд тааруулсан, хүнийг гоё, сайхан харагдуулж чадах хувцас хийдэг.
Миний зорилго хүний гоо сайхныг олж хараад, түүн дээр нь тулгуурлан ажиллах. Эмэгтэй хүн бүр гоё сайхан харагдахыг хүсдэг. Өөрийгөө илэрхийлмээр байдаг. Бусдыг дагаж дуурайж, тренд хөөсөн сонголт хийхээс илүү өөрийгөө олоход нь туслахыг хүсдэг. Та ямар таашаалтай, ямар хувцас өмсөхийг хүсч байна. Түүн дээр чинь нэмээд, би яавал таныг илүү гоё харагдуулах вэ гэдэг талаас нь ажиллана гэсэн үг.
-О.Булган гэдэг ямар утга учиртай вэ. Булганы гаралтай юм уу?
-Ээж булга гэдэг амьтныг бодож байгаад ийм нэр өгсөн гэсэн. Гоё үстэй сортой, үнэтэй, нандин гэдэг үүднээс л ийм нэр өгсөн юм билээ. Би Хэнтийн Өндөрхангайнх.
-Энэ мэргэжлийг сонгох нь багын мөрөөдөл үү аль эсвэл санамсаргүй тохиол байв уу?
-Би дөрөв, таван настайгаасаа л зураг зурж эхэлсэн. Манай гэрийнхэн Хэнтий, Дорнодоос гаралтай, гарын уртай хүмүүс. Багаасаа харж өссөн зүйл хүнд их нөлөөлдөг. Итали явах санааг эмээ намайг бага байхад өгч байв. Эмээ маань газрын зураг дээрээс Итали улсыг заагаад, гутал шиг хэлбэртэй содон орон гэж билээ. Ээж маань бага байхад маань Хүүхдийн ордон, Урлан бүтээх төвийн дугуйлан секцүүдэд их явуулдаг байлаа.
-Бүтээлч сэтгэлгээг чинь эртнээс хөгжүүлжээ?
-Тийм. Яагаад гэвэл ээж хивс нэхдэг, гар урлалын зүйлс одоо ч урладаг. Намайг зураг зурах дуртайг эрт анзаараад энэ талыг нь хөгжүүлсэн.
-Дунд сургуулиа төгсөөд СУИС-д орсон уу?
-ШУТИС-ийн Дизайны лицей ахлах сургуульд хоёр жил сурч, анх шугам зураг, уран зураг, хар зураг зурж, сууриа тавиад, дараа нь Дүрслэх урлагийн сургуульд элсч орсон.
-Олон талын авьяастай юм аа. Уран зураг ч зураад, хувцасны загвар зохион бүтээгээд, гоёл чимэглэлийн загвар ч зохиогоод?
-Миний үндсэн мэргэжил зураач, дизайнер. Италид хувцас дизайнераар сурч төгсөөд, тэндээ ажиллаж байгаад ирсэн. Хувцас дизайн гэдэг миний дуртай мэрэгжил, уран зураг миний хобби. Ажил мэргэжил, хоббигоо хослуулсан юм. Би өөрийгөө гартаа дүйтэй, азтай гэж боддог.
-Анхны үнэ цэнтэй бүтээл. Би үүгээр хоолоо олж идэх юм байна даа гэж итгэл төрүүлсэн ямар тохиолдол байв?
-Оюутан байхдаа бусад дизайнеруудтай хамтарч, анхны коллецио гаргаад, “Би боломжийн түвшинд байгаа юм байна даа” гэсэн сэтгэгдэл төрж байсан. Энэ мэргэжлээрээ цаашаа явчих юм байна гэсэн итгэл төрсөн.
-Италид ажиллаж байхад ямар чанар чинь үнэлэгддэг байв?
-Италид хийсэн бүтээлийг маань үнэлж байсан. Бусдаас өвөрмөц содон биш л дээ. Гэхдээ мөн чанартай, гол зарчмаар нь хийгээд явсан болохоор италичууд бас үнэлдэг. Би өөрийгөө гоц авъяастай гэж хэлэхгүй. Юмыг мөн чанартай, голыг нь олоод хийчихэж чаддаг хүн гэж боддог.
-Уран зургаараа үзэсгэлэн гаргаж байсан гэсэн үү?
-Италийн 250 гаруй зураачаас 12-т шалгараад, Ромын хоёр том галерейд үзэсгэлэнгээ гаргасан юм.
-Монгол руу юу таныг татдаг вэ?
-Гэр бүлийнхэн. Манай Монгол юм хийхэд боломжтой, хөгжиж байгаа орон. Италид байхад Монголд ийм юм хийгээд, Итали руу гаргаж болох юм байна гэсэн бодол их төрдөг. Гурав, дөрвөн жил Италид ажиллаад, сая коронавирусээс болоод буцаж чадахгүй байна. Тэнд “Эвсэг” компанийн гадаад харилцааны менежер хийдэг. Үүний зэрэгцээ өөрийн "Илдэн" брэндийг гаргаж үзсэн. Италид үйлдвэрлэсэн брэнд л дээ.
-Илдэн брэндээ танилцуулаач?
-Ерөнхийдөө ноос, ноолууран бүтээгдэхүүн рүү түлхүү оръё гэж бодоод, эхний удаа пальто, гадуур хувцаснаас эхэлсэн. Үнэтэй, чамин брэнд.
-Үнэт эдлэлийн загвар зохион бүтээдэг гэсэн. Яагаад энэ салбарт орох болов?
-Намайг "Илдэн" брэндээ гаргахад ээж маань ILDEN jewelry гээд брэндээ гаргасан юм. Одоохондоо би давхар хариуцаад явж байгаа. Эхний загваруудыг ээж гаргасан. Ээжийн маань хобби л доо. Би брэнд болгох талаас нь ажиллаж байгаа. Чамин ганган, хэвшмэл ойлголтоос арай өөр гоёл чимэглэл байлгахыг зорьж байна. Алт, шүр, сувд, монетон дээр түлхүү ажиллаж байгаа. Бид гар хийцийн дархчуудтай ажилладаг болохоор тоо ширхэг нь ч цөөн.
-Уран бүтээлч залуу эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Гэртээ байна. Дуу, хөгжим сонсоно. Мэдээ, мэдээлэл уншина. Лекц сонсч, ном уншиж амжихыг боддог. Бодлогширсон байдалтай л явдаг. Өглөө ес, арван цагт босдог. Шөнө сууж ажилладаг л даа. Өглөөний цай, кофегоо уугаад, гэрээ янзлаад, хэсэг сууж бодно. Хамгийн гол нь манай гэр тухтай. Нарны гэрэл тусдаг. Гадаад харилцаа хариуцдаг болохоор уулзалт хийнэ, мэйл бичнэ. Ихэвчлэн компьютерийн ард сууж ажиллана. Одоо зургаа зурсан ч компьютер дээр хийчихдэг болсон. Гарч найз нөхөдтэйгээ уулзана. Нэг өдөр иймэрхүү л өнгөрдөг дөө.
-Юунаас шинэ санаа олдог вэ?
-Шинэ санааг орчноосоо авдаг. Заавал гоё сайхан орчин байх албагүй л дээ. Муухай ч байж болно. Ийм нэг шинэ юм хийж болох юм байна гээд санаа олж авах үе бий.
-Таныг хөглөдөг зүйлс юу вэ?
- Дуу хөгжим.
-Таны бүтээлийг хаанаас олж авах боломжтой вэ?
-Одоохондоо дэлгүүр байхгүй, пейжээр холбогдож болно. Мэдэх хүмүүс нь мэднэ.
-Хамгийн их хугацаа зарцуулсан бүтээл юу байв?
-Анхны ноолууран коллекцио гаргахдаа жил орчим хугацаа зарцуулж байсан.
-Монголчууд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд гаргана гэж ярьцгаадаг. Ноолуураас өөр юуг гадныханд санал болгох боломжтой вэ?
-Нэхийг яагаад сайн боловсруулаад гаргахгүй байгаа юм бол гэж боддог. Сайн боловсруулаад гаргавал эсгий ч дэлхийд гарах боломжтой. Дэлхий даяараа амьтны үслэг эдлэлээс татгалзаж байгаа үед нэхийгээр орлуулах, арай өөрөөр хийж болох юм шиг санагддаг.
-Ирээдүйд хүмүүсийн гоёл ямар байх бол?
-Илүү энгийн болох байх аа. Би салбарт нь ажилладаг болохоор дандаа гоё, чамин зүйлс хэрэглэдэг хүмүүс дунд ажилладаг л даа. Гэхдээ гараад харахаар хүмүүс энгийн санагддаг. Ирээдүйд улам л энгийн, даруухан болох байх.
-Юу мөрөөддөг вэ?
- Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх. Миланд буцаж очвол том брэндийн дизайнерууд шиг болохыг хүсч байна. 15 наснаасаа гадаадад сурч, ажиллаж их явсан. Байгаа газартаа амжилт гаргах, суусан газраасаа шороо атгахад суралцсан.
-Улаанбаатарын гудамжаар явахад загварлаг хүмүүс хэр харагдаж байна?
-Мэр сэр л харагддаг шүү дээ. Манайхан ганган, гэхдээ загварлаг гэхээр арай өөр ойлголт.
Сэтгэгдэл бичих (15)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [119.40.103.3] ・ 2022.05.11 Хариулах
Hentiid Undurhangai gesen sum baihgui ee, niitlelch Yanjmaa guai
Зочин [122.201.21.220] ・ 2021.05.22 Хариулах
Мундаг охин шүү. Найзынхаа охинд улам их амжилт хүсье.
Зочин [103.57.95.252] ・ 2021.05.22 Хариулах
daruuhan uuriin gesen bodoltoi mundag ohin yuma. Amjilt husie! Mongoliinhoo neriig delhiid tsuuraituulj yvaarai❤️❤️❤️
Зочин [66.181.187.247] ・ 2021.05.22 Хариулах
Улам их амжилт хүсье. Мундаг юмаа
Зочин [66.181.161.28] ・ 2020.11.21 Хариулах
y hiij buteej bga huniig demjij chadahgui bol iluu dutuu yum bichij yugaa hiideg bnaa. zurna zagwar gargana gedeg engiin hun bolgon urlag bolgoj chadahgui. ene salbaraar yavj bui hunii ard huch hudulmur zartsuuldag une tseniig n oilgoh heregtei!!!
Зочин [112.72.8.222] ・ 2020.09.17 Хариулах
Энэ одоо юу вэ? :(
Зочин [66.181.187.247] ・ 2021.05.22 Хариулах
Өөрөө энэ хүнээс илүүг хийдэг байх тэ бодвол. Хийж чадахгүй бол хийхийн төлөө тэмц үгүй бол дуугай л бай. Эргүү минь
Зочин [192.82.76.183] ・ 2020.09.08 Хариулах
Ha ha ha
Зочин [167.160.89.102] ・ 2020.09.08 Хариулах
Ildench geh shig. Shaal utgagui iin.
Зочин [139.5.216.163] ・ 2020.09.08 Хариулах
Би өөрөө дүү нь л дээ та жоохон эерэг зүйл бичээрэй та өөрийгөө миний оронд тавиад нэг бодоод үзээрэй
Зочин [64.119.23.106] ・ 2020.09.06 Хариулах
Илдийн бүсгүй байх нь ээ.үнэ цэнтэй цэвэрхэн загварууд бна лээ
Зочин [66.181.189.157] ・ 2020.09.05 Хариулах
Хөөрхөн охиндоо улам их амжилт хүсье
Зочин [66.181.161.22] ・ 2020.09.04 Хариулах
Amjilt husie, mgliinhoo neriig delhiid tsuuraituulah iim zaluus olon bolog!
Зочин [192.82.64.234] ・ 2020.09.04 Хариулах
Даруухан бас авяаслаг амжилт
Зочин [66.181.189.18] ・ 2020.09.04 Хариулах
Mundag yumaa 15han nastaigaasaa suraltssan bna shuu dee, amjilt husey
Санал болгох
1 Ц.Дэлгэрмэнд: Зохиомол сэтгэцийн эмгэгээс болж өөрт байгаа нандин зан чанараа битгий алдаарай
2 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
3 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
4 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
5 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
Холбоотой мэдээ
Миний 17
Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
Тогтохбаярын Ариунзаяа ・ 09 сарын 13, 2024
Урлаг
Парисын загварын долоо хоногт Монгол дизайнер дахин давтагдашгүй эсгий урлалаараа оролцоно
Тогтохбаярын Ариунзаяа ・ 09 сарын 05, 2024
Нийгэм
Дижитал бүтээгдэхүүнтэй хүн бүхэнд зориулсан сургалт зарлагдлаа
Х.Оргил ・ 05 сарын 23, 2023
Нийгэм
Меган Марклийн өмссөн гашуудлын ёслолын даашинзыг монгол бүсгүй урлажээ
Х.Оргил ・ 09 сарын 20, 2022
Нийгэм
Д.Энхцэцэг: Меган Марклын даашинз оёход хамгийн их хугацаа зарцуулсан
Д.Даваадулам ・ 05 сарын 11, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.