Х.Оргил
10 сарын 16, 2020
Циркийн барилгыг дотроос нь нурааж эхэлсэн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. Энэ асуудал дээр хариу тайлбарыг Үндэсний цирк албан ёсоор гаргажээ.
Мэдэгдэлд улсын циркийг нураагаагүй засварын ажил хийж байна гээд засварын ажил ирэх сарын 15-ны өдөр хүртэл хийгдэх болсныг дурдсан байна.
Сонирхуулахад циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байсан билээ. Ийнхүү Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах байртай болсон юм. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750 хүний суудалтайгаар төлөвлөж байжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.