Циркийн барилгыг нурааж байна гэсэн мэдээлэл гараад буй. Циркчид ч 80 жилийн түүхтэй циркээ аварч үлдэхийг хүсэж хэвлэлийн хурал зарласан билээ. Одоогоор менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийсэн Аса циркийн хамт олноос уг асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж тайлбар хийгээгүй байна. Гэхдээ циркийг засаж, сайжруулж байгаа гэсэн агуулга бүхий мэдэгдлийг өөрсдийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан билээ.

Сонирхуулахад 2007 онд Төрийн өмчийн хороо, ССАЖЯ, “Аса консалтинг” компани хооронд гурвалсан гэрээ байгуулж, Монголын үндэсний циркт менежметийн хувьчлал хийсэн билээ. Ингээд  төрийн мэдэлд байсан Үндэсний цирк 2008 онд албан ёсоор “Аса консалтинг” кампанийн мэдэлд шилжиж, АСА цирк нэртэй болсон түүхтэй. Төр хувийн хэвшилдээ найдаж, циркийн үйл ажиллагааг дөнгүүр аваад явна гэж үзсэн учир менежментийн хувьчлал хийсэн ч өдгөөциркийн ан амьтан, мал алга болж, циркчид бэлтгэлээ хийх газаргүй шахам болоод байгаа юм.

Циркийн байр өнөөдөр ямаршуу байдалтай байгааг гэрэл зургаар хүргэж байна.