Хүдэрчулууны Хулан
01 сарын 01, 2026
Peak.mn: Хайр, итгэл, хүлцэл гэх мэт бусадтай харилцах үедээ бидний гаргадаг олон зан төлөв, хандлага бол БОДИТ ЧАДВАР гэх категорит хамаардаг хэмээн эерэг сэтгэл заслын салбарт үздэг байна. Хайрлах чадвар хэтэрвэл амьдралын тэнцвэр алдагдаж, зөрчилдөөн үүснэ. Хайрын чадвар дутуудвал мөн л сөрөг үр дагавартай. Эерэг сэтгэл заслын салбарт эдгээр бодит чадварыг үнэлж, оношилсноор бидэнд цааш алхах зүг чигийг гаргаж өгдөг аж. Энэ талаар эерэг сэтгэл заслын зөвлөх, багш, сэтгэл зүйч М.Дэлгэрцэцэгийн ярьсныг сийрүүлэн хүргэж байна.
Эерэг сэтгэл засал хүмүүсийг тэнцвэртэй амьдрахад нь чиглүүлж өгдөг.
Эерэг сэтгэл засал дээр амьдралын дөрвөн талбарыг авч үзнэ. Нэгдүгээр талбар бол утга учир буюу ирээдүй рүү, мөн чанар луу чиглэсэн талбар. Үүнд зорилго, мөрөөдөл гэх мэт хийсвэр төсөөллүүд багтана. Харин хоёрдугаарх нь бие махбод, эрүүл мэндийн талбар. Гуравдугаарх нь ажил үйл хэргийн буюу хөдөлмөрлөх талбар. Цаг хугацаагаа яг юунд зарцуулж байгаа юм, ямар үр дүн гарах юм гэх мэт. Дөрөвдүгээрт, харилцаа холбооны талбар бий. Хүн өөрөө өөртэйгөө, нийгэмтэй, найз нөхөдтэйгөө харилцах талбар.
Энэ дөрвөн талбарт ямар зөрчилдөөн байгаа вэ, тэр хүнд ямар асуудал байна вэ гэдгийг эхлээд гаргаж ирдэг. Дараа нь тэрхүү асуудлыг боломж болгож харах, хүлээн зөвшөөрөх, замаар тухайн хүний амьдралын дөрвөн талбарыг илүү тэнцвэртэй болгоход чиглүүлнэ.
Зарим хүн “Миний мөрөөдөл бол” энэ гэчхээд мөрөөдлийнхөө төлөө санаа зовохоос хэтэрдэггүй шүү дээ. Гэтэл мөрөөдлийнхөө төлөө, бодит болгохын төлөө та яг юу хийсэн юм, үйлдэл хийсэн үү? Үйлдэл хийгээд эхлэхээр санаа зовнил гэдэг зүйл багасдаг. Яагаад гэхээр, алхам хийж байгаа л бол сэтгэл зүй нь тайвширч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зөрчилдөөн нь багасаж байна гэсэн үг. Үйлдэл хийгээд, цаг хугацаагаа зарцуулсан аливаа зүйлд үр дүн гарч эхэлдэг.
Тэгэхээр амьдрал тэнцвэртэй болж эхэлж байгаа юм. Зарим хүн ажлынхаа талбарт хэтэрхий анхаарал хандуулчхаад гэр бүлийн, эсвэл харилцах талбартаа асуудал үүсгэчихсэн байдаг. Зарим хүн хэтэрхий гадагшаа чиглэсэн харилцаа үүсгээд өөрөө өөртэйгөө харилцдаггүй. Өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр хүн өөртэйгөө харилцаж, нэг удаа ч гэсэн өөрийнхөө тухай бодож үзээд, өөртөө цаг гаргаж, өөртэйгөө болзож, өөрийгөө хайрлаж халамжлах ёстой. Ингээд эхлэхээр хүн арай илүү тэнцвэртэй болж эхэлдэг юм.
Хүний хайрын чадвар эхийн хэвлийд байхаас эхлээд хөгжиж байдаг
Хүн эхээс мэндлэхдээ л үндсэн хоёр бодит чадвартай төрдөг. Нэгдүгээрх нь, сэтгэл зүйтэй холбоотой хайрын чадвар. Хүүхэд эхийн хэвлийд байхаас авхуулаад хайр гэдэг үндсэн чадвар нь хөгжиж байдаг. Хайрлах, хайрлуулах чадвар.
Хоёрдугаарт нь танин мэдэх чадвар. Энэ бол хүнд хүрээлэн байгаа орчин нөхцөлөөс хамаарч үүсэж байдаг буюу таних танигдах, ойлгох ойлгогдох гэдэг чадвар бий.
Хайрын үндсэн чадвараас дахин 12 төрлийн бодит чадвар салбарлана. Тэвчээрийн, итгэл найдварын чадвар гэх мэт. Эдгээр чадварт илүүдэл болон дутагдал гэж байна. Жишээлбэл, итгэлийн чадварын илүүдэлтэй хүн гэнэн цайлган байдаг, аливааг нягталж шалгахгүйгээр шууд л итгэчихдэг. Харин итгэлийн чадварын дутагдалтай бол хардаж сэрдэмтгий, хүнд итгэж найдаж чаддаггүй. Тэгэхээр аливаа зүйл илүүдэх, эсвэл дутагдах нь аюултай. Тэнцвэртэй байх нь чухал.
Гэр бүлийн эерэг сэтгэл заслын 88 асуулт бүхий “Весбадены хэмжүүр” гэх асуулга байдаг. Хүний амьдралын тэнцвэр буюу бодит чадвар дутагдалтай байсан уу, илүүдэлтэй байсан уу, тэнцвэртэй байна уу, энэ хүний зөрчилдөөн юу вэ гэдгийг оношилдог асуулга юм.
Нөхөр нь эхнэрээ, “Энэ заваан, заваан” гээд л боддог, шүүмжилдэг байлаа гэж бодъё. Тэгтэл эхнэр нь өөрийгөө “Би бол цэвэрч, эмх цэгцтэй, хэвийн л хүн шүү дээ” гэж боддог байя л даа. Үүний зөрчилдөөн нь юу болохыг тодорхойлохын тулд хоёулангаас нь тэнцвэрийн оношилгоо авах хэрэгтэй.
Гэтэл нөхөр нь цэвэрч нямбай байдлын илүүдэлтэй байж гэж бодъё. Жаахан ч тоосыг ч үзэж чадахгүй, түүнээсээ болоод эхнэртээ манифуляц хийгээд, шүүмжлэл үүсгэж байж болох талтай. Харин эхнэр нь энэ асуулгаар “Цэвэрч нямбай байдлын илүүдэлтэй” гарлаа гэж бодъё. Асуудал нь хэнд байна вэ гэдэг нь үүнээс гараад ирнэ.
Харин нөхөр нь хэвийн, эхнэр нь “Цэвэрч нямбай байдлын дутагдалтай” гэж гарсан бол эхнэр нь тэрхүү чадвараа хөгжүүлж байж тухайн эхнэр нөхөр хоёрын зөрчилдөөн багасна гэсэн үг. Хэрэв нөхөр нь цэвэрч нямбай байдлын илүүдэлтэй байвал тэр чадвараа багасгах ёстой гэсэн үг.
Бас нэгэн жишээ...
Гэрлэлтийн сэтгэл ханамжийн судалгааг нэгэн хосоос авсан юм. Эхнэр, нөхөр хоёрын бодит чадварын оношилгоог нь тус тусад нь харсан. Тэгтэл эмэгтэй нь “Гэрлэлтдээ сэтгэл ханамжгүй” гэж гараад эрэгтэй нь, “Гэрлэлтдээ сэтгэл ханамжтай” гээд гарчихсан.
Учир нь эмэгтэй нь хайрлах чадварын, тэвчээрийн илүүдэлтэй байсан. Тэгэхээр яах вэ, нөхрийгөө асуудал, зөрчилдөөн гаргахад тэвчээд л байгаад байж. Өөрийг нь ойлгоод л, хайрлаад л. Дээрээс нь мөн найдварын, эелдэг байдлын илүүдэлтэй. Тэгсэн хэрнээ дотроо бол нөхрөө хүлээн зөвшөөрөлгүй, олон зүйлийг тэвчсээр, хайрласаар байсан. Тэр нь өөрт нь сэтгэл ханамжгүй байдлыг бий болгож байдаг байж. Ингэхээр нэг л өдөр тэсэрмээр санагдана шүү дээ.
Харин нөхөр нь яагаад “Гэрлэлтдээ сэтгэл ханамжтай” гэж гарсан бэ гэхээр, өөрийг нь үргэлж хүлээн зөвшөөрөөд л, тэвчээд л, хайрлаад л, ямар ч үед ээж шиг нь ханддаг, толгойг нь илж, найдаад л байдаг учраас өөрийгөө сайн эхнэртэй гэж боддог байсан хэрэг.
Энэ гэр бүлийн хувьд эхнэртэй нь илүү тулж ажиллах хэрэгтэй болсон. Чадварынх нь илүүдлүүдийг багасгаад тэнцвэртэй болгох зүг чигийг заана гэсэн үг. Харин нөхөр нь өөрийгөө илэрхийлэх чадварын дутагдалтай буюу өөрийгөө эхнэртээ сайн ойлгуулж, хэлж ярьдаггүйгээс болоод зөрчилдөөн нь эхнэрт нь үүсчихсэн. Ингээд мөн эрэгтэйгийнх нь өөрийгөө илэрхийлэх чадварыг тэнцвэржүүлээд, “Өө, чи үүнийг ингээд буруу ойлгосон байсан шүү. Энэ дээр би ингэсэн юм аа” гээд хоорондоо харилцаж ярих тэр чадварыг нь илүү хөгжүүлээд өгчхөж байгаа юм. Ойлголцоод эхлэхээрээ тэр гэр бүлд эмэгтэйгийнх нь ”Сэтгэл ханамжгүй” гэж гарч байсан үнэлгээ дээшилж эхэлнэ.
Тэгэхээр эерэг сэтгэл засал эхлээд тухайн хүн амьдралынхаа талбарууд болон бодит чадвар нь тэнцвэртэй байна уу, дутагдалтай байна уу, илүүдэлтэй байна уу гэдгийг оношилж байгаад зөрчилдөөн нь юу вэ гэдгийг гаргаж ирээд тухайн зөрчилдөөнийг илүү олон талаас нь авч үзэж тэнцвэржүүлэх ажлыг хийдэг гэсэн үг.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.89] ・ 23 цагийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/RHMUAK
Зочин [202.9.40.89] ・ 23 цагийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/XEY3Z0
Зочин [66.181.166.36] ・ өчигдөр Хариулах
Administrator: Windows PowerShell ISE Get-AppxPackage Microsoft.YourPhone | Remove-AppxPackage dell all files C:\Program Files (x86)\Microsoft\EdgeWebView\Application\
Зочин [66.181.166.36] ・ өчигдөр Хариулах
Get-AppxPackage Microsoft.YourPhone -AllUsers | Remove-AppxPackage
Зочин [66.181.166.36] ・ 3 өдрийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/GAZ1V6
Санал болгох
1 2025 оны онцлох: Байгаль орчны салбар
2 102 ангит 3D анимэйшн тун удахгүй…
3 “LAST CHRISTMAS”: Анхны хайр, эмзэглэл, дурсамжийн тухай дууны түүх
4 Э.Энхболд: “Монгол ур чадвар” тэмцээн бол улсын хэмжээнд чадвараа ахиулах сургалт
5 "Шулам бурхан"-аас Жангар хүртэл...
Холбоотой мэдээ
Ярилцлага
Ц.Дэлгэрмэнд: Зохиомол сэтгэцийн эмгэгээс болж өөрт байгаа нандин зан чанараа битгий алдаарай
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 10 сарын 14, 2024
Амьдрал
М.Алтанцэцэг: Та өөрийн амьдралаа жолоодохгүй бол таны амьдралыг хэн нэгэн жолоодох болно
Х.Оргил ・ 01 сарын 14, 2019
Амьдрал
Сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгах вэ
Х.Оргил ・ 03 сарын 12, 2020
Нийгэм
М.Алтанцэцэг: Дандаа сөрөг сэтгэгдэл бичдэг бол сэтгэл зүйн хувьд эмгэгтэй гэсэн үг
Х.Оргил ・ 02 сарын 10, 2020
Амьдрал
Зөв замаа сонгосон эсэхээ олж мэдэхэд тань туслах 10 асуулт
Х.Оргил ・ 12 сарын 13, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.