МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? онлайн сургалтанд амжиж бүртгүүлээрэй

Peak.mn
04 сарын 22, 2025

Маркетингийн талаар цэгцтэй ойлголтгүй, гэхдээ маркетинг гэж юу болохыг ойлгох хүсэл, хэрэгцээтэй хүмүүст зориулсан маркетингийн анхан шатны мэдлэгийг энгийнээр ойлгуулах онлайн сургалт 4 дэх элсэлтээ авч байна.

Маркетингийн салбарт 15 гаруй жил, олон арван бизнесүүдтэй ажилласан туршлагатай маркетер, энтрепренер Д.Гэрэлт-Одын энэхүү сургалтын талаар түүнтэй ярилцсан юм.

Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу

Яагаад энэ сургалтыг хийх болов?

Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан голдуу жижиг дунд бизнесүүд маркетинг гэж юу болох талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байгаа нь удирдлага болон гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа ажилтнуудын аль алинд нь анзаарагдсан. Захирлуудын мэдлэг гүйцэт биш болохоор ажилтнуудаас нь зөв гүйцэтгэл гарахгүй. Эсрэгээр, ажилтнууд нь туршлага, мэдрэмж, ур чадвар дутмагаас болж удирлагын хүссэн гүйцэтгэл хийхдэхгүй байна. Үүнээс болж, чамгүй цаг хугацаа, мөнгө үр ашиггүй үрэгдэж байгааг анзаардаггүй, хэмждэггүй.

Тэд маркетингийг зөвхөн реклам хийж цацах, сошиал медиа сувагтаа ямар ч хамаагүй контент оруулахаар л ойлгож байна. Реклам хийж, цацахад гаргасан зардлаа нөхөх хэмжээний борлуулалт бизнесүүдэд эргэж орж ирдэггүй. Дээр нь олон бизнесүүд маркетингаа “гадны” хүмүүст буюу инфлүенсэрүүдэд даатгаж байна. Яг л ламд амь амьдралаа даатгадаг шиг. Тэд л бизнесийг нь аварч, эрс өөрчилж, гацаанаас нь гаргах юм шиг ойлгож, найддаг. Үнэндээ бол тийм биш. Бизнесийг бизнесийн эзэн нь, түүний ажилтнууд нь хийх хэрэгтэй зөв ажлаа, зөв хийснээр л аварна.

Нэмээд хэлэхэд, маркетингийн төлөвлөгөөгүйгээс болж дийлэнх бизнесүүд маркетингийн арга хэмжээг хоцорч авах нь элбэг. Жишээ нь, яг баярын өмнөх өдөр сурталчилгаагаа эхлүүлдэг.

Энэ бүхнээс болж бизнесүүд багагүй мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Сургалт хийх болсон зорилго маань дээрх байдлыг өөрчлөхөд туслах явдал юм.

Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу 


Реклам цацах, инфлүенсэрүүдийг ашиглах чинь маркетинг биш гэсэн үг үү?

Энэ 2 нь бизнес хэрэглэгчтэйгээ харилцаж буй үйлдлийн жишээ. Харилцаа бол маркетингийн нэг л хэсэг. Маркетинг гэдэгт өөр юу багтдагыг сургалтандаа дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Жишээ нь, гоё реклам хийлгээд олон сувгаар, ойрхон давтамжтай цацвал, олон дагагчтай инфлүенсэртэй хамтарч ажиллавал бизнесээ олон хүнд хүргэх магадлалтай. Харин танай бүтээгдэхүүнийг авах гээд дэлгүүр ортол байхгүй байвал харилцах ажил үр ашиггүй гэсэн үг. Тэгэхээр, түгээлттэй холбоотой асуудал маркетингд хамаардаг байх нь.

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?

1. Маркетинг хийх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа ч хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс.

2. Маркетинг хийгээд байна гэж бодоод байсан чинь үр дүнг нь огт мэдэхгүй байгаа хүмүүс

3. Маркетинг хийж өгнө гэсэн хүмүүст ажлаа даатгасан ч бас л үр дүнг нь мэдрэхгүй байгаа хүмүүс

4. Маркетингийн мэргэжил, туршлагагүй боловч маркетинг хийх шаардлагатай болсон хүмүүс

5. Маркетинг гэж юу болохыг ойлгож, улмаар ажлаа зөв явуулж, ажилтнуудаа зөв ажиллуулах хүсэлтэй жижиг дунд бизнесийн эзэд

6. Маркетингд сонирхолтой ахлах ангийн сурагчид

7. Маркетингаар сурдаггүй оюутнууд

8. Маркетинг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хүн бүхэн

Маркетингийн талаарх ямар ташаа ойлголтууд түгээмэл байдаг вэ?

1. Маркетинг чинь сурталчилгаа ш дээ. Гэтэл зар сурталчилгаа бол маркетингийн нэг л хэсэг. Дан ганц сурталчилгаа сайн байснаар борлуулалт нэмэгдчихгүй.

2. Маркетинг зөвхөн борлуулалт хийх ёстой. Гэтэл маркетинг бол хэрэглэгчийн хэрэгцээг ойлгосноор тэдэнд үнэ цэнэ өгч, эцэст нь тэдний тоог нэмэгдүүлэх ажил.

3. Маркетингийг том бизнесүүд л хийдэг. Танд зарах ямар нэг юм байгаа л бол маркетинг хэрэгтэй.

4. Гайхамшигтай бүтээгдэхүүнд маркетинг хэрэггүй. Гэтэл гайхамшигтай бүтээгдэхүүн өөрөө зарагддаггүй. Гайхамшигтай гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хүмүүст мэдээллийг хүргэж, түгээх учиртай.

5. Маркетингийн үр дүн тэр дороо харагдах ёстой. Маркетинг нь судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, хэмжилт гэх мэт олон ажлын үр дүнгийн нийлбэр юм. Тийм байтал, нэг ажил хийе гэнгүүт үр дүн нь ямар байхыг шаардах нь өрөөсгөл.

6. Маркетингийг хэн ч хийж чадна. Тийм бас үгүй. Маркетинг хийхийн тулд зөв мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Бас мэдрэмжтэй байх учиртай. Хүн болгон мэдээлэл, мэдлэг, мэдрэмжтэй байдаггүй.

7. Маркетингийг зардалгүй хийж болно. Маркетинг бол тасралтгүй, тогтортой хийгдэх учиртай ажил. Маркетингийн ажлыг 1 удаа, 2 удаа зардалгүй хийж болох ч урт хугацаанд зардал гаргахгүй хийх боломжгүй. Олон улсад маркетингийн зардлын хэмжээ жилийн борлуулалтын орлогын 3-8% байх нь түгээмэл.

Маркетинггүй бизнест ямар түгээмэл асуудлууд тулгардаг вэ?

Танай компани болон бүтээгдэхүүний нэрийг мэддэг хүн цөөхөн байна. Танай талаар цөөн хүн мэддэг гэдэг нь хэрэглэдэг хүн бас цөөхөн гэсэн үг. Хэрэглэгч цөөн болохоор борлуулалтын орлого бага байх нь гайхах зүйл биш.

Сургалтын агуулгыг танилцуулаач. Таны сургалтанд суух хүмүүс юу мэдэж авах вэ?

1-р хэсэг: Маркетинг гэж юу вэ?

2-р хэсэг: Маркетингийн судалгаа

3-р хэсэг: Маркетингийн стратеги ба төлөвлөгөө

4-р хэсэг: Мессеж тодорхойлох

5-р хэсэг: Контент бүтээх

6-р хэсэг: Контент түгээлт ба суваг хөгжүүлэлт

7-р хэсэг: Маркетингийн ажлын үр дүнгийн хэмжилт

8-р хэсэг: Маркетингтай холбоотой мэдвэл зохих ойлголтууд

9-р хэсэг: Маркетингийн 2025 оны трэндүүд

10-р хэсэг: Дүгнэлт

Сургалт хаана болох вэ?

Түгжрэл ихтэй хотод амьдардагаа бодолцон сургалтыг фэйсбүүкийн хаалттай группт зохион байгуулна. Хичээл эхэлсэн эхний өдрөөс эхлэн өдөр бүр нэг хичээл видео хэлбэрээр орно. Суралцагсад бүх хичээлийн видеог 2 сарын хугацаанд үзэх эрхтэй. Суралцагсад хичээл болгоны видеоны дор тухайн хичээлтэй холбоотой асуултуудаа бичиж үлдээнэ. Багш бүх асуултуудад хариулна. Сургалтанд суухаар сонирхож буй хүмүүс дараах холбоос дээр дараарай.

Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу

Сургалт хэзээ эхлэх вэ?

Сургалт 5 дугаар сарын 1-нд эхлэнэ.

Сургалтанд суусан хүмүүсийн сэтгэгдэл

“Бэрхшээлийг Ялна” ТББ-н тусгай хэрэгцээт боловсролын зөвлөх багш, “Данзан-Эрдэнэ” хэвлэлийн газрын захирал Ц.Чулуунцэцэг:

“Үнэнийг хэлэхэд маркетинг гэдэг том компаниудад л, өөрөөр хэлбэл аль хэдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нь бэлэн болсон хүмүүст хамаатай зүйл гэж ойлгодог байлаа. Гэхдээ бизнес эхлэх хүмүүс ч бас маркетингийн талаар сурах ёстой гэж сонсоод гайхсан ч гэсэн удахгүй өөрөө бас нэг зүйл эхлэх санаатай байсан болохоор юмыг яаж мэдэх вэ гээд л энэ сургалтанд суусан. Зөв цагтаа, зөв сургалтанд суусандаа баярлаж байна. 

Товчоор, маркетинг гэдэг бол зөвхөн бизнес хөгжүүлэх тухай биш, мөн тухайн бизнесээ эхлэх, улам хөгжүүлэхийн тулд хувь хүн өөрөө юуг анхаарч, юунд төвлөрөх тухай байсан юм байна. Хамгийн гол нь ингэж эртнээс

маркетинг гэж юу байдгийг ойлгосноор би ирээдүйд учирч болох олон эрсдэл, үр ашиггүй зардалаас сэргийлэх боломжтой боллоо гэж баярлаж, гол нь би чадах юм байна гэсэн бодол төрж эхэлсэн дээ. Сургалт дууссангуут л шууд л өөртөө ч, бизнестээ ч маркетингаа хэрэгжүүлээд эхэлсэн шүү.”




SEE Learning Mongolia, хөтөлбөрийн хэрэгжилт, PR хариуцсан менежер Д.Хулан: 

“Маркетингийг энгийн үг хэллэг, бодит кэйс, ойр жишээгээр маш ойлгомжтой тайлбарласан сургалт байлаа. Би өмнө нь маркетингийн талаар ойлголт муутай, анхлан судалж эхэлж байсан үеэ санадаг. Тухайн үед маркетингийн номнуудаас авч уншихад орчуулгын ч юм уу, хэт мэргэжлийн хэллэгтэй, утга санааг нь ойлгоход төвөгтэй санагддаг байсан. Энэ ном миний түвшинг давчихсан юм байна даа гэж бодогдоод, ойлголтуудын дундаа төөрөөд орхидог байсан. Харин энэ сургалтад суухад багш “энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр…” гээд онолын ойлголтуудыг өөрийн үгээр, энгийн жишээтэй тайлбарлаж өгсөн нь надад үнэхээр таалагдсан. Ингэснээр маркетингийн суурь ойлголтуудыг тодорхой, хялбархан авч чадлаа. Баярлалаа багш аа. 

Жижиг бизнес эрхлэгчид, шинээр бизнес эхлүүлж буй хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрсдийнхөө “гоё”, “супер” гэж бодсон мэдрэмж дээр тулгуурлан үнэлдэг. Үүнээс болоод хэрэглэгчид юу хүсэж байгаа, яаж ойлгуулах вэ гэдэг нь орхигддог. Тиймээс шууд маркетингийн агентлагт хандах, эсвэл хэдэн “рийлс” хийлгэж boost хийх шийдэл рүү л явдаг. Харин энэ сургалт хэрэглэгчтэй хэрхэн уялдаатай, зорилготой стратегиар холбогдох талаар нүд нээж өгсөн. Хэрэв энэ агуулгаар ном, гарын авлага гарвал би лав ойр орчмын бизнес эрхлэгчдэд санал болгоно. Тэдний сэтгэлгээ, асуудалд хандах өнцөг өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа “юүлүүрийн аргачлал” гэх мэт суурь ойлголт дутуугаас маркетингийн ажлаа бүхэлд нь гүйцэтгэгчид даатгах нь түгээмэл байдаг шүү дээ. Гэтэл ийм мэдлэгтэй болсноор маркетеруудтай илүү үр дүнтэй, хариуцлагатай хамтарч ажиллах боломж нээгдэнэ гэж харж байна. 

Захиалагч биш, харин ойлголттой түнш болж хувирна гэсэн үг. Энгийн, ойлгомжтой хэлээр тайлбарласан маркетингийн сургалт, ном, гарын авлагын хэрэгцээ маш их байна. Тан шиг мэдлэгээ ойртуулж чаддаг багш, сургалт олон хүнд урам өгч, сэтгэлгээг нь өөрчилж, маркетингийг ойртуулж, өгөөжийг нь хүртэхэд тусалж чадна гэдэгт би итгэлтэй байна.”

 Uulenworkshop бүтээлч урлангийн үүсгэн байгуулагч, захирал Т. Мөнхсарнай: 

“Маркетинг гэж юу вэ?” сургалтанд сууснаар жижиг бизнес эрхлэгчийн хувьд цаг хугацаа төлөвлөлтийг зөв хийж, өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд оновчтой үед нь хүргэх, тэдгээрийн анхаарлыг хэрхэн татах вэ гэдэгт суралцсан нь миний цаг хугацааг маш сайн хэмнэж өгсөн үйл явдал боллоо. Мөн бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд хэрэгтэй байх, хэрэглээнд нь тохирсон улам боловсронгуй болгоход, илүү олон үйлчлүүлэгчдэд хүргэхэд маркетингийн үйл ажиллагааны судалгаанууд ихээхэн ач холбогдолтойг мэдэж авсан. 

Хамгийн гол нь маркетингийн судалгаа шинжилгээн дээр суурилсан стратеги нь хамгийн үнэн зөв амжилттай байдаг гэдгийг баталсан сургалт байв. Цагаа хэмнэж бүтээмжээ дээшлүүлэхийг хүсэж буй хүн бүр уг сургалтанд суралцвал тохиромжтой санагдлаа. Амжилт хүсье.”


Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу



Холбоотой сэдвүүд

маркетинг сургалт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.