П.Мөнгөнсор
06 сарын 09, 2021
Магадгүй олон сонголт дунд төөрч зогссоноос шуудхан танил харагдсанаа шүүрээд авдаг байж мэднэ. Хэдийгээр сонголт хийгээгүй шахам, шууд нүдэнд туссанаа авсан ч үнэндээ хэдийн далд ухамсарт реклам сурталчилгааны нөлөөгөөр сонголт хийгдсэн байдаг.
Хүний тархи дасаж, хэвшсэн зүйлдээ дурладаг тул өөрт хамгийн ойр мэдрэмж төрүүлэх сонголтыг хийдэг байна. Тухайн барааг хэр олон удаа сонсож, харсан байна төдий чинээ худалдан авах магадлал өндөр гэсэн үг юм. Энэ олон сонголтын дунд бүтээгдэхүүний чанар гэдэг зүйл орхигдсонийг олон жишээн дээр харж болно.
Донтуулах маркетингийн “шид”
1.Хүнсийг хэт их боловсруулдаг
Энэ бол аливаа хүнсний бүтээгдэхүүнээс эслэг, хальс, хивгийг нь цэвэрлэн авч, идэхэд хялбаршуулсан хэлбэр. Гэхдээ боловсруулах явцад оролцсон тос болон бусад амтлагчууд бүтээгдэхүүний шимт чанарыг алдагдуулдаг.2. Сахар, тос нэмсэн гэдгээ нуудаг
Таны төсөөлөөгүй бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэгчид сахар тос нэмж илүү амттай болгодог. Айл бүрийн зурагтаар “Эрүүл өглөөний цай” гэж сурталчилдаг “Nestle” брэндийн хивэг, өрмөнцөр үүний тод жишээ юм. Орц жорны мэдээлэлдээ сахар гэж бичээгүй ч зөгийн бал, амт нэмэгч, эрдэнэшишийн сироп гэж бичсэн байдаг. Гэвч үнэндээ бүгд нуугдмал сахар агуулж буй хэрэг.3. Химийн аргаар гаргаж авсан хуурамч амт нэмдэг.
Таны найруулж уудаг халуун шоколадны цэвэр шоколадны орц тун бага байдаг. Химийн аргаар гаргаж авсан амт, амтлагчууд хүнийг донтуулдаг. Бэлэн гоймонгийн амтлагч нь үүний нэг жишээ юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.