Английн алдарт Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа өнөөдөр Монголд ирнэ. Тэрбээр Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор урилгаар хүрэлцэн  ирж байгаа юм.

Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа “Манчестер Юнайтед” клубийн хамтаар Английн дээд лигт /Premier league/ хоёр, Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигт /UEFA Champions league/ нэг удаа түрүүлсэн. Тэрбээр мөн Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч юм. Луи Саа  өнөөдөр 16 цагт Монголд газардана.

Хөл бөмбөгийн фанатууд түүнтэй уулзах маргааш уулзах бөгөөд тасалбар нь 25 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолуудаас:

Францын шигшээ: 20 тоглолт 4 гоол

Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол

Фүлхэм: 117 тоглолт 53 гоол

Эвэртон: 97 тоглолт 27 гоол

Тоттенхэм: 10 тоглолт 3 гоол