Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд сурагчдын амралтыг хэрхэх талаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэн ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт 12 дугаар сарын 18-наас 2 дугаар сарын 01-н хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар улирлын хичээл 2 дугаар сарын 01-нд эхэлнэ.

Бид өдөр бүр бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийн бүртгэл, бусад мэдээллийг улсын хэмжээнд нэгдсэн журмаар цахимаар авч байна. Уг мэдээлэлтэй уялдуулан Эрүүл мэндийн яамтай хамтран судлаад сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сарын 18-нд хичээллэж дуусаад эхлүүлэхээр болсон. Энэ хугацаагаа барьж ажиллахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Магадгүй коронавирусийн нөхцөл байдал хүндэрвэл өнгөрсөн хугацааных шиг теле хичээл явуулах бэлтгэлийг хангасан байгаа" хэмээн мэдээллээ.