Б.Баясгалан
01 сарын 30, 2021
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна.
Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна.
Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив.
Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
"Ковид-19" цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв.
Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд авчрах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна.
Улсын онцгой комиссын энэ удаагийн хурлаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцсэнгүй.

Сэтгэгдэл бичих (21)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.50] ・ 2021.02.01 Хариулах
Түүх нийгмийн хичээлийг танхимаар орох хэрэгтэй шүү. Маш их агуулгатай хичээл байдаг учир суралцагчид бие даан судлах боломжгүй юм
Зочин [202.55.188.39] ・ 2021.01.31 Хариулах
Baga angiin hvvhdvvdiig ene ved tanhimaar hicheeld yabyylj bolohgvi Hvmvvs hvvhdvvdee yabyylahgvi gej baina.Ubchingvi bolson tsart l... Ervvl bied saryyl yhaan orshino shvv dee
Зочин [66.181.161.35] ・ 2021.01.31 Хариулах
uvchin ih baihad yaaj hicheel oruul gej helj chadaj bnaa neg esvel uvchingui bolson bol hamaa alga huuhedee yvuulana uvchin togloom bish uvchin namdahaar huuhedee yvuulana uvchingui bol jargalshde neg musun 9saraas oruulval uvchin arai gaigui boloh baihaa bi huvidaa 3 sariin 1 nees yvuulahgui teneguud n yvuuldag yum bga biz
Зочин [66.181.161.22] ・ 2021.01.31 Хариулах
Huhduudee oruulmar ba aa yamar ha hamaagui gesgej bga bishee ee huhduud chin orsdoo zai bariad oruul bolno bizee danaa bolgui yum uarhiimaa
Зочин [66.181.161.48] ・ 2021.01.31 Хариулах
tanhimiin hicheel oruulah ni buruu!!!!
Зочин [103.57.94.144] ・ 2021.01.31 Хариулах
Yag vnen 3 sard yag oruul goyl bn oo Tele geer yuuch surku bn bi dund angiin suragc
Зочин [66.181.161.52] ・ 2021.01.31 Хариулах
Baga angiin xvvxdvvdiig ter tusmaa bvr oruulj boloxgvi nyalx xvvxdvvd deglemj barij chadaxgvi
Зочин [66.181.185.191] ・ 2021.01.31 Хариулах
Бага насны хүүхэд хэцүү шүү. Гэрээр хүүхдүүд сурч суралцаж л байна. Эцэг, эхийн цэвэр хандлага нөлөөлж байгаа. Өвснөөс гэрээрээ суралцсан нь дээрдээ бага ангийнхан. Би л лав хүүхдээ явуулахгүй. Манай ах дүү нар ч гэсэн адил бодолтой байгаа
Зочин [202.126.88.207] ・ 2021.01.31 Хариулах
Hicheele yadaj hvvhdvvde group eer ni huwaaj bgd 2sarin 22noos oruulj bolohgvi yu
Зочин [202.126.88.207] ・ 2021.01.31 Хариулах
Yadaj 12,9 iiniiga oruulj bolgogvv mu 9iinhan chini 10daa 7giin medlegtei orkood bnshde tele teleel geed bhn Ar ger ni hetsvv hvvhdvvd bgashde yag suugaad hiideg hvvhed howor shvv
Зочин [59.153.114.12] ・ 2021.01.31 Хариулах
Сургууль нээгээд төлбөрөө авчаал короно гээд хаадаг моодтой боллоо Энэ короно чинь хэзээ ч дуусахгүй дахиал шинэ вирүс гарч ирнэ т Хэзээ ч сургууль эхлэхгүй бсаар бичиг үсэггүй боловсролгүй үе гарч ирэх гээд бнө Тэнэгүүдээ
Зочин [202.55.188.89] ・ 2021.01.31 Хариулах
Obchingvi bol jargal shv dee tanhimaar hicheelleh asudal buruu shv ymar ch bsan obchin namdtal hvhed bol hvhed neg harahad l maskaa abna esbel bvch ni tasarna ersdel ihtei shv obchingvi bhad busad ni bolnoo
Зочин [66.181.161.52] ・ 2021.01.31 Хариулах
Мсүт коллeж яахын?
Зочин [66.181.161.100] ・ 2021.01.31 Хариулах
Baga nasniii huuhed ruuu chigleed baih ymaaa Nasand hursen biy daaah chadwartai bolson huuhed oyutnuudiinhaaa hicheeliiig oruulaacheee!!! Ugui gehdeee l Ted chini maskaaa tsag tutam soliod baina shudee
Зочин [66.181.161.100] ・ 2021.01.31 Хариулах
Oyutnuuudaaaa oruulah heregtei!!! Mungu sanhuu tsag hugatsaaagaaaraaaa hohirch bainaaa!!!! Munguuu tuluuud surch baigaaa humuuus shuu deee, ymar unegui yman deer suuuchihsan baigaaa bish!
Зочин [192.82.71.37] ・ 2021.01.31 Хариулах
Сар шинийн үед буюу энэ 2 сард хатуу хөл хорио тогтоомоор бна шүү эмнэлэг болон хүчирхийлэлд өртөх өрх гэр бүлүүдийг анхааралдаа авч хүчирхийлэлийг эсрэх төв ,онцгой байдал цагдаагийн байгуулагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай хариуцлагтай ажилын уялдаа холбоотой ажилмаар байна
Зочин [66.181.161.72] ・ 2021.01.31 Хариулах
3 sard hicheel ehlehed bi huvidaa heden ach zee naraa hucheeld ni yavuulahgui.iim hund uvchni ued heden huuhdiinhee eruul mendig ersdeld iruulahgui.eruul bhad hezeech surah bolno
Зочин [103.57.95.194] ・ 2021.01.30 Хариулах
Baktsin oruulj ireed zugeer tanhimaaraa oroochee 2r saraas vaktsin hiine geed bsan yaasan? Hudlaa yu bas? Unen ug gardag yumuu amnaas n
Зочин [66.181.161.72] ・ 2021.01.31 Хариулах
ter vaktsind naidaltgui.hyatadaas avch bga vaktsing gen hiilgehev de
Зочин [103.57.94.126] ・ 2021.01.30 Хариулах
Ene jildee tsaxim zvgeer shd
Зочин [202.126.88.207] ・ 2021.01.31 Хариулах
Zarim hvvhdvvd vnheer hotsordolj orj bgashde
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
Холбоотой мэдээ
Нийгэм
ЭМЯ-наас сурагчдын амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
Х.Уянга ・ 11 сарын 18, 2025
Нийгэм
Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг 6 дугаар сарын 05-ныг хүртэл улбар шар түвшинд шилжүүлнэ
Б.Баясгалан ・ 05 сарын 05, 2021
Нийгэм
УОК: Ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, захиалсан хоолыг бэлтгэн савлаж болон хүргэж өгнө
Б.Баясгалан ・ 04 сарын 04, 2021
Нийгэм
Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэлжээ
Баттулгын Сайнжаргал ・ 04 сарын 08, 2021
Нийгэм
УОК энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
Б.Баясгалан ・ 04 сарын 08, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.