Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг өнөөдрөөс дансанд нь шилжүүлнэ

Б.Баясгалан
04 сарын 08, 2021

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр ирэх бямба гараг буюу 4 дүгээр сарын 10-25-ны хооронд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Хөл хорио тогтоож буй учир иргэддээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэв.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Амаргүй энэ үед эдийн засгийн эргэлтийг зогсоож, хүчээр бүх бизнесийг царцааж буй учир иргэн, ААН-д ямар нэгэн дэмжлэг өгөхгүйгээр цааш явах туйлын хүндрэлтэй гэдгийг бид ойлгож байна. 

Иймд иргэн бүрт нэг удаа 300.000 төгрөгийг хөл тогтоосны дэмжлэг болгон олгохоор шийдвэрлэлээ" 

Бид "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн жилийн ашгаар дулаан, цахилгааны бүтэн өвлийн төлбөрийг чөлөөлүүлж чадсан. Өнөөдөр Оюутолгойн орд газарт төлөгдөх ёстой байсан татварыг эргэн төлүүлж чадсанаар уг татварын ашгийг иргэн бүрт олгохоор боллоо. 7 дугаар сарын 01-н гэхэд иргэн бүр бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэ мөнгийг иргэддээ зарцуулах нь энэ цаг үеийн хамгийн зөв шийдвэр гэж Засгийн газар үзлээ" хэмээлээ.

Иргэн бүрт 300 мянган төгрөгийг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэнэ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргана.

Холбоотой сэдвүүд

засгийнгазар л.оюун-эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.