Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Тэрбээр "Соёлын сайд Ч.Номинд даатгасан минь ч учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох ёстой. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа. "The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Яг Хүү хамтлаг шиг Монгол соёлыг түрж гаргамаар байна. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл гэж байгаа юм. "Марко Поло" кинонд монголчуудын тухай өгүүлсэнд нь бид талархах ёстой. Үргэлжлэл болох гуравдугаар бүлгийг яагаад Монголд хийх саналыг тавьж болохгүй гэж, татвараас хөнгөлж болно шүү дээ. Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж" хэмээн хэлсэн юм.