Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан “Лоло Хаули хоёр комик цувралыг хүргэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Шөнийн цаг гэж орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг хэлнэ.

1 нэгж = 1000 төгрөг

2021.03.02-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн дагуу зохиолыг гаргасан болно.