Манай peak.mn сайт хуулийн боловсрол олгох үүднээс уг төслийг дэмжин ажиллаж байна.

Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан “Лоло Хаули хоёр комик цувралыг хүргэж байна.

Энэхүү комик цувралын гол дүр болох Лоло нь орчин цагийн залуусын төлөөлөл юм. Харин Хаули нь монгол оронд ховордсон ан амьтдын нэг болох аргаль болно. Ташрамд хэлэхэд Лоло бол англи хэлний “LAW” буюу хууль гэх үгнээс гаралтай ба Хаули нь уйгаржин монгол бичгээр “Хууль” гэдэг үгийн галиглал билээ.

Цуврал №5

Зөрчлийн тухай хуулийн 8.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

1 нэгж = 1000 төгрөг

2021.02.27-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн дагуу зохиолыг гаргасан болно.


Та “Лоло Хаули хоёр” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.


Facebook хуудас: https://www.facebook.com/

Instagram хаяг: https://www.instagram.com/loloandhauli/