LABUBU тоглоом 31,250 ам.доллароор зарагдлаа

Х.Уянга
06 сарын 20, 2025

Японы Sacai брэнд болон Өмнөд Солонгосын алдарт SEVENTEEN хамтлагийн хамтарсан  онцгой дуудлага худалдаа JOOPITER платформ дээр зохион байгуулагдлаа. 

Тус дуудлага худалдаанд тавигдсан бүх бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь LABUBU зөөлөн тоглоом байв. Тодруулбал, энэхүү  жижиг, ногоон өнгөтэй, үслэг тоглоом 31,250 ам.доллар, төгрөгөөр 112 сая 500 мянгаар зарагдсан юм. Улмаар энэ төрлийн тоглоомын дуудлага худалдаанд тогтоогдсон дээд амжилтыг эвдлээ.

Үйл ажиллагааны үеэр борлуулагдсан 13 LABUBU тоглоом тус бүр БНСУ-ын SEVENTEEN хамтлагийн гишүүдийг төлөөлсөн байна. Ингээд нийт 14 зөөлөн тоглоом 337,000 ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Дуудлага худалдаанаас олсон ашгийг НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO)-д хандивлах юм.  Энэхүү хандив нь дэлхий даяар боловсрол, соёлын хөгжлийг дэмжихэд зориулагдана.


Эх сурвалж: stereogum

Холбоотой сэдвүүд

тренд labubu зөөлөн тоглоом

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.