Коронавирусээр өвчилсөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрчим эмчилгээнд шилжлээ

Х.Оргил
04 сарын 07, 2020

Коронавирусээр халдварласан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны шинж тэмдэг нэмэгдэж улмаар эрчимт эмчилгээнд шилжсэн талаар мэдээлжээ.

Тэрбээр Гадаад хэргийн сайд Доминик Раабыг шаардлагатай үед ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилох шийдвэрийг гаргасан байна.

Түүний биеийн байдлын талаар Хатан хаан Элизабет тодруулж, санаа тавьж буй. Мөн томоохон гүрний удирдагч нараас Борис Жонсонд эрүүл энхийг хүссэн зурвасыг илгээсээр байна.

Их Британийн Ерөнхий сайд 55 настай бөгөөд түүний бие давхар гэргий ирэх зун амаржих юм.


Холбоотой сэдвүүд

борис жонсон коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.