Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авчээ

Х.Оргил
03 сарын 27, 2020

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны коронавирусийн шинжилгээ эерэг буюу халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. 

Тэрбээр тусгаарлагдсан хэдий ч ажил үүргээ зайнаас гүйцэтгэсээр байгаа юм.

Энэ сарын эхээр түүнийг уг вирусээр халдварласан гэх яриа гараад байсан юм. Энэ нь Их Британийн Эрүүл мэндийн дэд сайд, парламентын гишүүн Нэнси Доррисийн коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарсантай холбоотой.

Нэнси Доррис тухайн үед Ерөнхий сайдын ордонд болсон хүлээн авалтад оролцож, Борис Жонсонтой уулзсан байжээ.

Түүнээс гадна Британийн улс төрч, парламентийн гишүүн Ангела Райнер ч мөн уг вирусээр халдварласан нь тодорхой болж тусгаарлагдан байна.


Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

борис жонсон коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.