Хуванцрыг хэдхэн цагийн дотор задалдаг энзимийг эрдэмтэд бүтээжээ

Л.Дэлгэрмаа
05 сарын 06, 2022

АНУ-ын Техасын их сургуулийн хэсэг эрдэмтдийн судалгаа итгэл найдвар төрүүлж эхэллээ. Хуванцрыг бүрэн арилгаж чадахгүй ч гэсэн амархан задлах шинэ арга буйг нотолсон байна.  

Хуванцрыг маш хурдан задалдаг энзимийн нэгэн хувилбарыг гарган авчээ.

Дэлхийн хуванцар хог хаягдлын 12 хувийг эзэлдэг, хуванцар сав баглаа боодлын материаланд хамгийн түгээмэл орц болж ордог PET буюу полимерийг 50*C-аас бага температурт хурдан хугацаанд буюу хэдэн цагийн дотор эсвэл хэдхэн өдрийн дотор задалж чаддаг байна.

Анх 2016 онд Японы нэгэн хог хаягдал боловсруулах үйлдвэрт дээрх энзимийг санамсаргүй олж нээсэн юм. Түүнээс хойш уг байгалийн энзимийг улам сайжруулж FAST-PETASE гэдэг өнөөдрийн энзимийг бүтээжээ. 

Эх сурвалж: https://mymodernmet.com/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.