Хуучин хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "TOIROGDII WEEKEND 2022" эвент болно

Л.Дэлгэрмаа
05 сарын 13, 2022

Зориг сан болон Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтран хэрэгжүүлдэг "Оюутны тэтгэлэгт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хуучин хувцасны соёлыг түгээх зорилготой "SecondHand" төслийнхөн “TOIROGDII WEEKEND 2022” эвэнтийг Тойрог дэлгүүртэй хамтран маргааш энэ хагассайн өдөр Фантам дээр 13:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү эвэнт дээр Second Hand төслийн багийн бэлтгэсэн 2 өртөөгөөр та зочлох боломжтой. 

1. Хандивын өртөө-Алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-12 насны хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилготой  “Домч найз” аяны хүрээнд өөрийн ашигладаггүй чихмэл тоглоом, хуучин үлгэрийн ном, хуучин хувцсаа хандивлахыг уриалж байна. 

2. Фото зургийн уралдаан- Өөрийн зургийг даруулан уралдаанд оролцох боломжтой ба хамгийн их like, цуглуулсан загварлаг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэгийг шалгаруулан, Тойрог дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичгийг олгох болно.


Мөн ТОЙРОГ дэлгүүр өөрсдийн хайрлаж эдэлсэн хувцаснуудтайгаа, RETOIROG залуус хэрхэн гар доорх зүйлсээр Diy Custom Design хийдэг талаар, ШКАF-ын шидтэн болон минионууд "Naimaalжahuu" өртөөгөөрөө нэгдэж байна.


Event link-- https://facebook.com/events/s/toirogdiii-weekend-vol-1/744594883640178/ 

Second Hand төсөл page link -- https://www.facebook.com/hoyrdahibolomjurgeljbaidag/ 



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.