Бидний өдөр тутмын хэрэгцээт сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийдэг. Үүнийг тэмдэглэсэн тэмдгүүд нь тухайн хуванцар эдлэлийн гарал үүслийг заадаг. Мөн хуванцар эдлэлийг дахин боловсруулагчид, иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай. Тухайлбал 7 тэмдэглэгээ нь бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг ажээ. Мөн "3", "6", гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээгүй, хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар хэрэглэхийг ДЭМБ-аас хориглодог байна.