Х.Оргил
05 сарын 20, 2018
Байгаль орчин, аялал жуулчлалын залуу үеийнхээ эх дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөх "Ногоон пасспорт" аян эхлүүлжээ.
Энэхүү аяны уриа нь "Хандлагаа өөрчлөе" юм. Эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах, дадал хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн энэ ажлыг ЕБС-ийн дэргэхэд эко клубтэй хамтарч хийх юм.
"Ногоон паспорт" аян тодорхой хугацаа заасан богино хөтөлбөр биш ажээ. Цаашид 50-100 жил үргэлжлэх энэ ажлын хүрээнд ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад "Ногоон паспорт" олгох юм. Энэхүү паспорт нь 12 хуудастай бөгөөд хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах ёс заншил зэрэг мэдээлэл багтсан ажээ.
Эдгээр ажлуудыг сурагчид зааврын дагуу гүйцэтгэж амьдралдаа хэрэгжүүлэн сурагчид оноо авах урамшуулалтай гэнэ. Амжилттай оролцсон хүүхдүүдэд олон улсын байгаль хамгаалах арга хэмжээ, уулзалтуудад оролцох боломж нь бүрэн нээлттэй гэв.
Мөн энэхүү арга хэмжээнүүдэд сурагчдаа идэвхтэй хамруулсан эко клубийн багш нар олон шагнал урамшуулалд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэр байгаль хамгаалах үйлсэд оролцохын хэрээр олон хөгжилтэй шагнал урамшууллын эзэн болох юм
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.