Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 04, 2025
Говийн их дархан цаазат газар байгуулагдсаны 50 жилийн түүхт ойг тохиолдуулж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар тус хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа.
1975 онд Говийн их дархан цаазат газар болон түүний хамгаалалтын захиргаа байгуулагдсан нь Монгол Улсад төдийгүй олон улсад онцгой ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн үздэг.
Энэхүү шийдвэрээр дэлхийд эхний аравт багтах томоохон экосистемийг бүхэлд нь хамгаалалтад авч, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хадгалсан говь цөлийн ховор, өвөрмөц экосистемийг хамгаалж үлдэх үндэс тавигдсан. Үр дүнд нь уг нутаг дахь амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, экологийн үнэ цэнэ, дархан цаазын ач холбогдлоороо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн юм.
Говийн их дархан цаазат газар байгуулагдсанаас хойш “Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем болон түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон улсын болон үндэсний хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.40] ・ 2025.12.08 Хариулах
hamgaalsan baitlaa mazalaigiin hamgiin tom terhats nutag darhan tsaazat gazar shine uurhai barigdaad zam taviad baij bhuu
Зочин [66.181.166.36] ・ 2025.12.04 Хариулах
share.vidnoz.com/aivideo?id=aishare-PujRR7d4eMAykbKY5zyvYWFb176483468322814958
Санал болгох
1 Бизнесээ дараагийн түвшинд гаргамаар байна уу?
2 Шведийн засгийн газар хүүхдийн суурь чадварыг хөгжүүлэхийн тулд дижиталчлах хөтөлбөрөө зогсоожээ
3 Public Anger and Suspicion Mounts Amid Mongolia's Persistent Gasoline Shortage Crisis
4 Берлиний музейн танхимд Монголын соёл эгшиглэж, ахуй амиллаа
5 А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийж, “БОГД ДААТГАЛ” нэртэйгээр хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна