Хүүхдийн урлан бүтээх төвд 140 хүүхдийг нэмж элсүүлнэ

Х.Оргил
01 сарын 05, 2023

Сурагчдын өвлийн амралт эхэлсэн тул Хүүхдийн урлан бүтээх төв зөөлөн тоглоом, монгол бичгийн уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 ангидаа нэмэлт элсэлт авч эхэлсэн байна. 

Тодруулбал, нийтдээ 140 хүүхдийг нэмж бүртгэх бөгөөд хичээлүүд нь энэ сарын 9-нөөс эхлэх ажээ. Хэрэв та хүүхдүүдээ тус төвд бүртгүүлэхийг хүсвэл төрсний гэрчилгээний хуулбар, нэг хувь цээж зураг байхад хангалттайгаас гадна сургалтууд нь үнэ төлбөргүй юм.

Нэг дугуйланд 60 орчим хүүхэд бүртгэх бөгөөд нэг ээлжиндээ 15-20 хүүхэд хамрагддаг аж.

Холбоотой сэдвүүд

сургалт урлан бүтээх төв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.