Удаан үргэлжилсэн ханиалга нь өвлийн хүйтэн саруудад хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Аз болоход бяцхан үрсээ цаг алдалгүй эмчлэх олон тооны хурдан бөгөөд гар доорх хялбар аргууд байдаг. Эдгээрийг шаардлагатай үедээ ашиглахыг зөвлөж байна.


1. Сонгино, сармистай сүү


Энэ нь тааламжгүй санагдаж болох ч сонгино нь ханиад, ханиалгах, халуурах, хоолой өвдөлтийг эдгээхэд үр дүнтэй тусалдаг. Жижиг сонгино 3 ширхэг, 4 ширхэг сармисны хумсыг жижиглэн нэг литр орчим сүүнд хийгээд халаана. Бүх хольцыг зөөлөн болтол нь чанаад, зуухнаас аваад хутгана. Амтыг нь сайжруулахын тулд зөгийн бал нэмж болно.


2. Ханборгоцойн шүүс


Хан боргоцой нь үрэвслийн эсрэг шинж чанартай бромелайн хэмээх элемент агуулдаг. Хан боргоцойн шүүс нь хоолой дахь салстыг багасгаж, ханиалгыг намдааж өгдөг. Гэсэн хэдий ч заримдаа зөвхөн жүүс нь хангалттай байдаггүй. Энэ тохиолдолд та жаахан цагаан гаа, зөгийн бал нэмж болно. Энэ аргыг хэрэглэхээс өмнө таны хүүхэд хан боргоцойн харшилтай биш эсэхийг шалгаарай.


3. Цагаан гааны боолт


Энэхүү хүчирхэг эмчилгээг хийхэд айл бүрт түгээмэл байдаг орцууд ордог тул бэлдэхэд хялбар. Танд бага зэрэг гурил, зөгийн бал, оливийн тос, нэг халбага нунтагласан цагаан гаа хэрэгтэй. Хольцоо салфетик ашиглан цээжин дээр нь байрлуулан дараа нь цээжийг нь ороож бооно. Унтахаас гурван цагийн өмнө энэ эмчилгээг хийхийг зөвлөж байна.

Анхааруулга: Хүүхэд тань хэт мэдрэмтгий арьстай бол цочроохоос зайлсхийгээрэй!


4. Турмериктэй сүү


Турмериктэй сүү нь Энэтхэгээс гаралтай ханиад, ханиалгын эсрэг эмчилгээ бөгөөд антисептик буюу халдварын эсрэг шинж чанараараа алдартай. Үүнийг хийхийн тулд та бага зэрэг сүү халааж, түүнд халбага нунтаг турмерик нэмнэ. Сайн хутгаад унтахаас нь өмнө хүүхэддээ уулгаарай.


5. Хөлийн улыг давсаар боох


Хөлийг дулаан байлгах нь ханиалгыг дарахад тусалдаг. Далайн давсыг богино зууханд эсвэл хайруулын тавганд бага зэрэг халаана. Хэт халаахаас зайлсхий. Давсны темпратур нь хүүхдэд ая тухтай байх хэрэгтэй. Хүүхдийн хөлийн уланд тавьж боон, хөрснийх нь дараа тайлан дулаан оймс өмсүүлээрэй. 


6. Давстай усаар хоолойг нь зайлах


Давстай ус нь салст хоолойн өвдөлтийн шинж тэмдгийг түр зуур намжаадаг. Нэг аяга бүлээн усанд 1/4 халбага давс хийгээд уусгах хэрэгтэй. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд уусмалд нэг халбага хүнсний сода нэмж болно.


7. Шүршүүрт орох


Өрөөг бэлдэн уураар дүүргэх хэрэгтэй. Уураар дүүргэсэн өрөөнд шүршүүрт оруулах нь шөнийн ханиалгыг намжаах ба салст болон цээжинд бөглөрсөн цэрийг сулруулахад тусалдаг. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд шүршүүрийн ууранд хэдэн дусал эвкалиптын тосыг нэмж болно.


8. Банана, ус, зөгийн бал зэргийг холих


Энэхүү эмчилгээ нь бронхит ханиалгыг тайвшруулах үйлчилгээтэй. Эхлээд та 2 ширхэг гадил жимсийг хальсалж, нухаш болгох хэрэгтэй. Нухшыг саванд хийж, дээр нь 400 мл буцалсан ус хийнэ. 30 минутын турш таглаж бүлээсгэнэ. Хольцыг хөрсний дараа хоёр халбага зөгийн бал нэмнэ. Хүүхэддээ өдөрт 4 удаа 100 мл уулгах хэрэгтэй. 


9. Өрөөг чийгшүүлэх


Хуурай агаар нь халдвар, вирусын халдвар дамжихад нөлөөлдөг. Өрөөг чийгшүүлснээр тэдгээрээс хамгаалах боломжтой ба мөн бронхит ханиалга, ханиад, томууны үед намжаахад тусалдаг. 



Эх сурвалж: https://brightside.me/