Сэтгүүлийн нүүрний  хавтасыг сонгоход редакторууд ихээхэн анхаарал хандуулдаг. Учир нь уншигч хамгийн түрүүнд сэтгүүлийн нүүрийг анхаардаг бөгөөд худалдан авалт хийхэд шууд нөлөөлдөг. Сайн зураг борлуулалтыг нэмэгдүүлж, нийгмийн ухамсарыг дээшлүүлэх болон сэтгүүлийн нэр хүндийг сайжруулдаг. Харин амжилтгүй болох тохиолдолд маш их шүүмжлэл хүртэх шалтгаан болдог. 

Bright Side агентлаг нь олон нийтийн хэлэлцүүлэг өдөөсөн, хэзээд үл мартагдах сэтгүүлийн нүүр хуудсуудыг онцолсныг танд хүргэж байна.

8. Glamour, 1965 оны, 8 дугаар сар

Катити Киронде нь Glamour сэтгүүлээс зохион байгуулсан "Коллежийн шилдэг хувцаслалттай  охид" тэмцээнд оролцсон байна. Тэрээр ялагч болсон бөгөөд тус сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарах эрх авчээ. Энэхүү дугаар олон сая хувь зарагдсан нь Африк гаралтай Америк эмэгтэй загварын сэтгүүлийн нүүрэнд анх удаа гарсных байв.


7. Time, 1997 оны 4 дүгээр сар

1997 онд алдартай сэтгүүлч Эллен ДеЖенерес TIME сэтгүүлийн нүүрэнд "Тиймээ, би гей" гэсэн гарчигтай гарч байсан. Түүний бэлгийн чиг хандлагын талаар цуу яриа байсан ч нээлттэй зарлахад нь бүгд бэлэн байдаггүй байсан үе юм. Энэ дугаар хэвлэгдсэний дараа зарим телевизийн суваг ДеЖенерес-ийн оролцсон нэвтрүүлгүүдийг ч цуцлахад хүрчээ.


6. People, 1997 оны 9 дүгээр сар

Парис хотод болсон автомашины аймшигт ослын улмаас Гүнж Диана нас барсны дараа Америкийн People сэтгүүл нүүр хуудсан дээрээ түүний зургийг байрлуулжээ. Хар цагаан зурган дээрх Диана тиара өмсөн, инээмсэглэж буй төрхтэйгөөр гарсан байна. Энэхүү нүүр хуудас нь загварын сэтгүүлүүдийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм зураг хэвээр байна.


5. Тime, 2001 оны 9 дүгээр сар

Есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагаас 3 хоногийн дараа Time сэтгүүлийн тусгай дугаар гарсан юм. Сэтгүүлийн хавтас дээр ихэр цамхагийн дэлбэрч буй үеийн агшинг харуулсан зураг байв. Энэхүү зургийг үл тооцвол, уг эмгэнэлт явдалаас амьд үлдсэн хүмүүсийн түүхүүдийг уг сэтгүүлд нийтэлсэн юм.


4. Нью-Йорк, 2014 оны 11 дүгээр сар


Нью-Йоркийн сэтгүүл орчин үед эможи хэрхэн хурдан хөгжиж, өөрчлөгдсөнийг онцлохыг хүсчээ. Тийм ч учраас ердийн зурагны оронд том "ярьдаг" эможи тавьсан байна. Америкийн сэтгүүлийн редакторуудын нийгэмлэг энэхүү нүүр хуудсыг бизнес, технологийн хамгийн шилдэг бүтээл хэмээн хүлээн зөвшөөрдөг.


3. Vogue, 2017 оны 3 дугаар сар

Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын нүүрт дэлхийн шилдэг 7 супермоделийг цуглуулан хамтад нь зураг авалт хийсэн нь мартагдашгүй байх ёстой байв. Гэсэн хэдий ч уншигчид сэтгүүлийг Photoshop-ийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж буруутгажээ. Уншигчид Жижи Хадидийн гар нь ер бусын урт, ердийн бус хэмээн шүүмжилжээ.


2. Paper, 2018 оны 3 дугаар сар


Сэтгүүлийн шинэ дугаар гарахад эхэндээ олон хүн нүүр хуудас дээрх бүсгүйг танихгүй байв. Алдартай дуучин Кристина Агилераг өмнө нь хэзээ ч ийм төрхтэйгөөр харж байгаагүй юм. /өхөөрдөм нүүрний сэвх, тод биш будалт, зөвхөн байгалийн үзэсгэлэнт төрх/ Тэрээр “Би төрөлхийн артист. Гэхдээ би хөгжмийн ерөнцийн хувьд ч биш өөрийнхөө мөн чанар, эхээс төрсөн гоо үзэсгэлэнг ил гаргах цаг нь болсон”гэжээ.


1. National Geographic, 2018 оны 5 дугаар сар


National Geographic-ийн албан ёсны хэвлэл 2018 оны 3 дугаар сард “Planet or plastical?” (Дэлхий ертөнц үү эсвэл хуванцар уу?) нэртэй шинэ аян эхлүүлжээ. Улмаар мөсөн уулын оронд хуванцар уут байрлуулсан цочир зургийг тэргүүн нүүрэндээ байрлуулсан юм. Энэхүү аян нь хуванцарын хэтэрсэн хэрэглээнээс үүдэн, түүний байгальд үзүүлж буй аймшигт үр дагаврыг цочирдом байдлаар харуулж, хүмүүсийн анхаарлыг татах зорилготой.


Эдгээрээс аль сэтгүүлийн нүүр хуудас танд хамийн их сэтгэгдэл төрүүлсэн талаар сэтгэгдлээ хуваалцаарай!


Эх сурвалж:  https://brightside.me/