Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. /ЭНД дарж уншина уу/
Үргэлжлүүлэн Улсын онцгой комисс хуралдаж байна.
Улсын онцгой комиссын хуралдаанаар:
- Халдварын нөхцөл байдал
- Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
- Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэх аж.
"Засгийн газрын хуралдаанаар хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдээллээ.