УОК-оос мэдээлэл хийж байна. Үйл ажиллагаа нь хаалттай долоон төрлийн байгууллагуудыг үе шаттайгаар нээхээр төлөвлөжээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү
"Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал,
- Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
- Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
- Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
- Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нэхээр боллоо.
Тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ.
Тухайн кофе шоп, сургалтын төв, фитнессүүд ажиллахдаа танхимийн дүүргэлтийг 50 хувь хүртэл байлгаж, вакцины давтан тун хийлгээд 14 хоносон иргэдэд үйлчлэх юм.