Өнөөдрийн (2020.11.28) хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Одоо хяналтын үеийн 14 хоног маш чухал.  Учир нь зарим иргэдийн халдвар 19, 20 дахь хоног дээрээ илэрч байгаа учир хөл хориогоо сулруулахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагууд хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн. Өнөөдөр эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ гэж мэдээллээ.

Нийт найман голомтын анхны голомтын цар хүрээг тогтоогоод, ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлаж, тэр дотроос халдвартай хүмүүсээ ялгаж аваад, хавьтал болсон 177 хүнийг тусгаарлаж, 3-4 удаа шинжилгээ хийхэд сөрөг гарсан учраас гэрийн ажиглалтад шилжүүлээд байна. 

Эхний голомтыг үндсэндээ хяналтдаа авсан. Түүнээс салбарласан голомтууд гардаг. Тэр халдварын голомтууд дээр бусад орны жишгийн дагуу эмх цэгцтэй ажиллаж байгаа гэв.