Манай улсад сүүлийн 24 цагт нийт 35 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол дахь "21 худалдааны төв"-д шинээр голомт илэрч, 8 хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Нийслэлд халдварын хэд хэдэн голомт идэвхтэй хэвээр байгаа учир өнөөдөр буюу 02 дугаар сарын 01-ний байдлаар дараах 31 байршлыг хамгаалалтад авсан байна.


2021 оны 01 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд “21 худалдааны төв”-өөр үйлчлүүлсэн иргэд 17:00-22:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээнд яаралтай хамрагдана уу.